|

Их хэмжээний мөнгө завшсан БАНКНЫ ТЕЛЛЕРТ ял оноолоо

7f48drjttij8b14ati4pl6sq2r_1__1

Дундговь аймгийн Дэрэн суманд байрлах банкны тооцооны төвийн ажилтан их хэмжээний мөнгө завшсан хэргээр шүүхээс ял авлаа. Тодруулбал, тус тооцооны төвд 2014-2016 оны  оны хооронд ахлах теллерээр ажиллаж байсан М гэгч нь  албан тушаалын байдлаа ашиглан 23 иргэнд нийт 109.499.000 төгрөгийн хохирол, мөн банкны кассын хөрөнгө болох 21 сая төгрөгийг хувьдаа завшсан гэмт хэрэг үйлджээ.

Улмаар Дундговь аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1, 2.2, 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлээд байсан ба хэргийг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцээд шүүгдэгч М-г залилах, хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 6 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан байна. Хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Холбоотой мэдээлэл :

By