|

Малын сүүний гайхамшиг

5bbeb31e715028.60429799

Малын сүү тус тусдаа өөрийн гэсэн шинж чанартай, анагаах увдистай. Тэгвэл ямар малын сүү юунд тустай болохыг хүргэж байна.

Ингэний сүү:

Ингэний сүүний илчлэг нь гүү, болон үнээний сүүнээс илүү байдаг. Хүний биеийн яс, шөрмөсийг чийрэгжүүлж, хийг арилгах увидастай аж. Сүрьеэ өвчнийг анагаах, мөн урьдчилан сэргийлэхэд хэрэглэдэг.
Мөн элэгний хийг анагаадаг. Халуунаар нь хэвлий хөөх, усан суваг хаван, хошногоны гөвдрүү өвчнийг анагаах чадалтай аж.
Зарим ном сударт цөсний архаг өвчнийг анагаадаг бөгөөд могойд хатгуулсан шархыг угаавал сайн хэмээсэн байдаг байна. Найрлаганд нь уураг, альбумин, глобулин их хэмжээтэй, өөх тос витаминаар баялаг байдаг.

Гүүний саам:

Гүүний саам бүлээн чанартай, амтлаг шим тэжээл ихтэй. Шарыг дарж, халууныг арилгана. Гүүний саамыг халуунаар уух нь элэг, ходоод, уушгины өвчинд нэн сайн гэнэ. Мөн шим тэжээл дутагдах, цусны даралт ихсэх, ам хэл буйл ялбарах зэрэгт гүүний сүүг бүлээнээр нь ууж эмчилэх хэрэгтэй. Гэхдээ онолын үндсэнд бичихдээ гүү, илжиг зэрэг битүү туурайтны сүү уушгийг төлжүүлдэг гэдэг боловч оюун ухааныг мунхруулна хэмээн бичсэн байдаг аж.
Гүүний сүүний найрлаганд зэс, төмөр, кобальт, кальци, фосфор, витамин, лейцин, изолейцин, ванил, фенилалалин, метионин, зэрэг үл орлох амин хүчил агуулагддаг байна. Түүнчлэн гүүний сүүнд , сахар 6.7%, Хуурай бодис 10.1 %, Ус 89.1 %, Өөх тос 1.6%, Уураг 1.5-2 % хувиар агуулагддаг аж.
Саамыг эмчилгээний журмаар хэрэглэхдээ арван өдөр дарааллан уух ёстой байдаг. Ингэхдээ эхний өдөр 50 граммыг өглөө, өдөр, орой гэсэн байдлаар гурван удаа хэрэглэх ёстой. Энэ мэтчилэн хоёр дахь өдөр, гурав дахь өдөр гээд эхний таван өдөр уух хэмжээгээ 50 граммаар нэмэгдүүлэх ёстой юм байна. Ингээд зургаа дахь өдрөө тав дахь өдрийн хэмжээнд буюу 250 граммыг ууж давтана.

Үнээний сүү:

Үнээний сүүг саасан даруйдаа рашаан мэт хэмээн харьцуулж эртний ном сударт тэмдэглэгдсэн байдаг байна. Монголчууд эртнээс үнээний сүүг олон өвчинг анагаах увидастай хэмээн үздэг. Тухайлбал 250 грамм сүүг 50 грамм бал, бага зэрэг сонгины шүүстэй хольж буцалгаад өлөн уувал хоргослож хатахыг зогсооно гэдэг.
Мөн зүрхний хийг дарахад үнээний сүүнд задь буцалгаж өгнө. Үхрийн сүүнд В12, А, витамин уураг, тос, нүүрс ус агуулагддаг байна.

Хонины сүү:

Хонины сүү ходоодны хоолны шингэлтийг сайжруулж, хийг дарах чадалтай. Гэхдээ Зүрхний өвчинд муу нөлөөтэй гэдгийг анхаарах нь зүйтэй.Хөгшид болон удаан хугацаагаар бие нь өвдсөн тамир нь сульдсан хүмүүст сүүнд, бурам, шар тос нэмж буцалгаж уувал сайн. Мөн бам өвчний үед сүүгээ саангуутаа бүлээн дээр нь уухад тустай гэнэ. Хонины сүү нэг өвчинд тустай нь бусад сүүтэй харьцуулахад зарим өвчинд халтай болохыг анхаарах нь чухал юм. Тухайлбал хий өвчинд маш тустай боловч бадганыг үүсгэдэг байна. Хонины сүүнд уураг, өөх тос, нүүрс ус, амин дэм, A, В2, С төмөр кальци, фосфор кали агуулагддаг аж.

Ямааны сүү:

Сэрүүн чанарын энэхүү сүү нь тамирыг сайжруулж биед тустай. Хордлого тайлж шарыг дарах халууныг арилгах шидтэй байна. Уушгины өвчин, амьсгаа давхцах, цусны өвчин, шар халуун хижиг өвчин, шингээлт муудсан хүмүүст нэн сайн. Зарим номонд ямааны сүү амьсгаадах өвчнийг арилгадаг хэмээн бичсэн байдаг байна.

Сарлагийн сүү:
Сарлагийн сүү цацраг идэхт бодисын нөлөөллөөс хамгаална
Зүрх бөөрний хийг дарахад бага зэрэг задь болон сүгмэлтэй чанаж уувал тустай. Мөн судасны хатуурал, цацраг идэвхт бодисын нөлөөллөөс хамгаалдаг байна. Найрлаганд нь A, В12, Е витамин, макрофаг агуулдаг аж.

Холбоотой мэдээлэл :

*

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Oscarspine: Hi Look what we knock off conducive to you! a validoffers Faithful click on the traffic clog half a mo to...
  • live blackjack gratis: If you believe that the market will always act with certainty, also it be looking for a rude...
  • Кумай: Та кино болгоорой_таниар бахархдаг шүү
  • зочин: буруу зүйл хийсэн бол тэгээл болоо болоо
  • zochin: Dorjzodov, humuusiin bugd l meddeg zuiliig gargaj tavisan ni zuv. Daanch odoo hulchigar, har amia boddog...