|

Архангай нутгийхан тамирчидаа тоосонгүй

70c143138fe328d870dffe17ac97d898

Ард түмний энэ их уур, бухимдал, амьдралын стресс хэцүү бүхнийг түр ч болтугай анагааж сэтгэлийн цэнгэл жаргал эдлүүлж, Монгол хүн болж төрсөнөөрөө омогшин бахархаж, эх оронч үзлийг түгээж буй ганц зэвсэг бол, яах аргагүй спорт, тэр дундаа их спорт юм.
Гэтэл их спортыг үнэлэх үнэлэмж жил ирэх бүр буурсаар байна.

Өөрт тохиолдсон нэгэн жишээг хэлэхийг хүслээ. 2010 оны Токиогийн Дэлхийн Аваргаас хүрэл медаль хүртээд ирэхэд баяр хүргэж байгаа хүн ховор байсан.
Тэр үед надад төрсөн бодол, За арга ч үгүй биз дээ, Нодлин түрүүлчихээд энэ жил хүрэл авахаар амжилт буурсан байна гээд тоохгүй байна гэж бодсон. Харин миний хоморгонд
М. Бундмаа гавъяат чимээ аниргүйхэн тэгсгээд л өнгөрсөн. Осолдохгүй гавъяат тамирчин болсон юм. Тэр дүр зураг энэ жил давтагдаж байгаа бололтой. Манай медаль авсан 3 ыг нутаг ус харъяа байгуулга нь нэг л тоохгүй байгаа мэт санагдах юм. Уул нь
Д.Сумъяа Дэлхийн 3 дахь медалиа авч байна. Хүнд жингийн Л.Отгонбаатар Ө.Дүүрэнбаяр нар маань Монголын түүхэнд хүнд жингийн тамирчид, Дэлхийн Аваргаас медаль хүртэж болдог гэдгийг харууллаа. Энэ хоёр маань үндэсний бөх гээд явсангүй,
Их спортдоо үнэнч байж бэлтгэл сургуулилалтаа үр дүнтэй тогтвортой хийсэний үр дүнд бөмбөрцөгийн медальтан болж чадлаа. Миний бодлоор энэ л үед нь нутгийн удирлага харъяа байгуулга энэ тэр нь дэмжээд итгэл сэтгэлийн дэм хайрлаад өгвөл, Монгол Улс удахгүй хүнд жинд
Н. Түвшинбаяр аваргын амжилтыг давтах бүрэн боломж байна шүү дээ. Үндэсний бөхөөр улсын начин болоход байр машин гээд үнэлэмж өндөр байдаг. Харин их спортоор бол харьцангуй бага.
Архангай аймгийн Батцэнгэл сумын хоёр дүү аргагүй л бөхийн өлгий нутгийн хүчтэнгүүд
Удам залгасан бөхчүүд
Уул усныхаа нэрийг өндөрт өргөж яваа дүү нартаа өшөө их амжилт хүсье.
Эцсийн бүлэгт ийм сайхан тамирчидаа үндэсний бөх гээд битгий явчихаасай гэж бодож санаа зовсондоо л бичлээ. Энэ мэтчилэн тоохгүй байвал хүнд жинд их спортоор хичээллэх хүнгүй болно. Хичээллэж байгаа амжилт үзүүлж байгаа бөмбөрцөгийн хүчтэнгүүдээ сайн дэмжээрэй.
Дүү нартаа амжилт ялалтын дээд амьдралын сайхан бүхнийг хүсье.
Олимпийн медальтанууд болоорой. гэж Tsagaanbaatar Khashbaatar цахим хуудсаараа мэдээлжээ.

Холбоотой мэдээлэл :

*

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Кумай: Та кино болгоорой_таниар бахархдаг шүү
  • зочин: буруу зүйл хийсэн бол тэгээл болоо болоо
  • zochin: Dorjzodov, humuusiin bugd l meddeg zuiliig gargaj tavisan ni zuv. Daanch odoo hulchigar, har amia boddog...
  • nyamaa: Hereg alga pizda
  • davaa: davaa