|

Хэрлэн голын усанд осолдож, амиа алджээ

15414288485be05670a5584Дорнод аймгийн Хэрлэн сум харьяат иргэн Б /35 настай, эрэгтэй/ энэ сарын 2-ны өдөр “Хэрлэн” голын усанд осолджээ. Энэ тухай мэдээлэл Цагдаагийн байгууллагад 10.17-ны өдрийн 13:00 цагт ирсэн байна.

Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, 1 автомашинтай 10.19-ний өдрийг хүртэл, мөн 10.24, 25, 10.30-11.01-ний өдрүүдэд тус тус эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 11.02-ны өдөр зогсоосон. ОБЕГ-ын даргын шийдвэрээр тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн  7 алба хаагч, 1 завь, 1 автомашинтай 11.04-ний өдрийн 10:48 цагт Хэрлэн сумын 1 дүгээр багийн “Далан” гэдэг газраас /анх осолдсон газраас зүүн зүгт 2 км-т/ цогцсыг голын мөсөнд наалдаж хөлдсөн, хөвсөн байдалтай олж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Т.Гэрэл

Холбоотой мэдээлэл :

*

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Jameswoore: Hi an importantoffer Just click on the link below to qualify https://drive.google.com/fi...
  • Walterboize: Hi Good news ! a goodoffers Are you in? https://drive.google.com/file/ d/1ha9cj9PoFs1cmiwfsNPFeLO4...
  • slot mobile phones ikeja: She might think it’s cute that you’re nervous about speaking to her, but that...
  • зочин: Нэрээ солихыг шаардаагүй бна уу
  • Oscarspine: Hi Look what we knock off conducive to you! a validoffers Faithful click on the traffic clog half a mo to...