|

ГОВЬСҮМБЭР: Оюутан, залуучуудын спортын нөхөрсөг тэмцээн боллоо

Дорноговь, Говьсүмбэр аймгуудын Улаанбаатар хот дахь  оюутан залуучуудын Сагсан бөмбөг, Волейболын  аварга шалгаруулах тэмцээн 2018 оны 02-04-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо Спортын төв ордонд явагдаж өндөрлөлөө. Тус тэмцээнийг Дорноговь аймгийн ЗДТГ, Говьсүмбэр аймгийн ЗДТГ, Дорноговь аймгийн нутгийн зөвлөл хамтран 2 дахь жилдээ зохион байгуулсан юм. Тэмцээний зорилго нь бүс нутгийн оюутан залуучуудын  хамтын ажиллагаа,  спортын нөхөрлөлийг  бэхжүүлэх, тэдний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, багаар ажиллах чадварыг  ахиулах зэрэгт оршсон байна.  Тэмцээн сагсан бөмбөг, волейболын  төрлөөр явагдаж 52 багийн  500 гаруй тамирчид оролцсоны дотор Говьсүмбэр аймгийн 10 баг ур чадвараа сорилоо.

Волейболын төрөлд охидоос С.Алтанзул ахлагчтай Сүмбэр-2 баг аваргын цом, алтан медалийн эзэн болж С.Будсүрэн ахлагчтай Сүмбэр-1 баг хүрэл медаль хүртсэн юм.  Хөвгүүдийн ангилалд  Б.Бадрангуй ахлагчтай  Сүмбэр баг  аваргын  цом хүртлээ.  Сагсан бөмбөгийн төрөлд Говьсүмбэр аймгийн 2 баг шигшээ тоглолтод  шалгарч н.Энхсайхан ахлагчтай  Шивээговь сумын  баг алтан медаль, аваргын цом хүртэж  Ц.Түмэнбаяр  ахлагчтай Сүмбэр баг мөнгөн медалийн эзэд боллоо.  Тэмцээний “шилдэг тоглогчоор  С.Алтанзул, Ц.Содцэцэг нар шалгарсан байна.

Холбоотой мэдээлэл :

*

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Кумай: Та кино болгоорой_таниар бахархдаг шүү
  • зочин: буруу зүйл хийсэн бол тэгээл болоо болоо
  • zochin: Dorjzodov, humuusiin bugd l meddeg zuiliig gargaj tavisan ni zuv. Daanch odoo hulchigar, har amia boddog...
  • nyamaa: Hereg alga pizda
  • davaa: davaa