|

Мөс цөмрөх аюулаас болгоомжлохыг санууллаа

712-1541547332big1325520746

Гол мөрөн, нуурын мөсний зузаан энэ жил маш нимгэн байх төдийгүй хүн, мал, техник явахад аюулгүй байхуйц хэмжээнд хүрч чадахгүйг албаныхан санууллаа. Тодруулбал, цаг уурын байгууллагаас мэдээлснээр энэ сарын сүүлчээр хүйтэрч болзошгүй байгаа аж. Харин гол, нууруудын мөс хөлдөж эхэлсэн эсэхийг Ус, цаг уур, орчин судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Гадаргын усны судалгааны хэлтсээс тодруулахад “Гол мөрний усны гадаргуу бүрэн мөстөх эсэх нь цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаална. Одоогоор судалгааны ажлыг хийж байгаа тул тойм мэдээ энэ сарын 10-нд гарна. Гэхдээ урьдчилсан мэдээллээр энэ жил гол мөрөн, нуурын мөсний зузаан хүн, мал, техник явахад аюулгүй байхуйц хэмжээнд хүрч чадахгүй” гэдгийг хэллээ. Иймд ард иргэдийг мөс цөмрөх аюулаас болгоомжилж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Эх сурвалж: Монголын үнэн сонин

Холбоотой мэдээлэл :

*

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Кумай: Та кино болгоорой_таниар бахархдаг шүү
  • зочин: буруу зүйл хийсэн бол тэгээл болоо болоо
  • zochin: Dorjzodov, humuusiin bugd l meddeg zuiliig gargaj tavisan ni zuv. Daanch odoo hulchigar, har amia boddog...
  • nyamaa: Hereg alga pizda
  • davaa: davaa