|

Мөрөн суманд “Гэрэлтэй Мөрөн” хөтөлбөр хэрэгжиж байна

2981c86178ccce4b1f2380e43bb3d49d
Мөрөн суманд “Гэрэлтэй Мөрөн” хөтөлбөр 2016 оноос эхлэн хэрэгжиж байгаа бөгөөд хөтөлбөр ирэх онд дуусна. Хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт 1,3 тэрбум төгрөгөөр багуудыг гэрэлтэй болгох бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. Мөрөн сум 2017 онд 1736 ширхэг гудамж, талбайн гэрэлтүүлэгтэй байсан бол  энэ онд 1650 ширхэг гэрэлтүүлэг шинээр хийж 3386 болжээ.
     Мөрөн сумын 9 багт гэрэлтүүлэг суурилуулсан бөгөөд үлдсэн 5 багт ирэх онд хийж дууссанаар Мөрөн сумын бүх баг иж бүрэн гэрэлтүүлэгтэй болох юм. Мөрөн сумын бүх баг  гэрэлтүүлэгтэй болсноор гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд болон хүүхдүүд орой үдшийн цагаар явахдаа айхгүй, аялал жуулчлалын тулгуур төв учраас зорин ирж байгаа гадна дотны иргэдэд таатай орчин бүрдэх зэрэг олон ач холбогдолтой ажээ.

Холбоотой мэдээлэл :

*

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Jameswoore: Hi an importantoffer Just click on the link below to qualify https://drive.google.com/fi...
  • Walterboize: Hi Good news ! a goodoffers Are you in? https://drive.google.com/file/ d/1ha9cj9PoFs1cmiwfsNPFeLO4...
  • slot mobile phones ikeja: She might think it’s cute that you’re nervous about speaking to her, but that...
  • зочин: Нэрээ солихыг шаардаагүй бна уу
  • Oscarspine: Hi Look what we knock off conducive to you! a validoffers Faithful click on the traffic clog half a mo to...