|

О.Батнасан Трамптай барьцжээ

ec6d1d9d3d956870great
Ховд аймгаас сонгогдсон О.Батнасангийн барааг ордонд бараг ховор харна даа. Байгаа байхгүй нь мэдэгдэхгүй уг гишүүн сая Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэх үеэр гэнэт гарч иржээ.
Тэрбээр ЖДҮХС-аас зээл авсан гишүүдийн нэг. Өөрийн төрсөн дүүгийнхээ компанид зээл авч өгсөн байгаа юм. Энэ талаар тодруулсан сэтгүүлчийн асуултанд “Та нар өөрсдөө очиж асуу” гээд халгаагаагүй юм. Ийнхүү зээлэнд нэр холбогдсон гишүүд янз бүрийн хариу үйлдэл үзүүлсээр, зээлийн асуудал ч намжиж байх шиг.
Харин өнгөрсөн баасан гарагт О.Батнасан гишүүн Ерөнхий сайдын өрөөнөөс гарч ирэхдээ хэдэн сэтгүүлчтэй таарч мэнд мэдэлцэн “Та нар намайг ЖДҮ чин гэж цоллоод баллаж байна аа” гэхэд нэг сэтгүүлч “Анхнаасаа яах гэж авсан юм бэ. Аваагүй бол юу гэж тэд таныг цоллох билээ дээ” гэтэл “Чи битгий солиороод байгаарай. Трамп хүртэл зээл авдаг” гэж өөрийгөө өмөөрөн уурлаад яваад өгчээ.

Эх сурвалж www.wikimon.mn

Холбоотой мэдээлэл :

*

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • зочин: Нэрээ солихыг шаардаагүй бна уу
  • Oscarspine: Hi Look what we knock off conducive to you! a validoffers Faithful click on the traffic clog half a mo to...
  • live blackjack gratis: If you believe that the market will always act with certainty, also it be looking for a rude...
  • Кумай: Та кино болгоорой_таниар бахархдаг шүү
  • зочин: буруу зүйл хийсэн бол тэгээл болоо болоо