|

АН Л.Болдыг УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзахыг санал болголоо

bold an

УИХ-ын гишүүн Л.Болд АН-ын гишүүнчлэлээс татгалзах тухай хүсэлтээ өнгөрсөн долоо хоногт хүргүүлсэн. Тэгвэл энэхүү хүсэлтийн хариуг АН өнөөдөр Л.Болд гишүүнд хүргүүлсэн байна. Энэхүү албан бичигт “Ардчилсан намын гишүүд дэмжигчид иргэд сонгогчдын сонгох эрхийг хүндэтгэн Ардчилсан намаас нэр дэвшин сонгогдсон Улсын Их Хурлын гишүүнийхээ үүрэгт ажлаас Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.3-т заасны дагуу өөрөө хүсэлт гарган чөлөөлөгдөж намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүрэг, амлалтаа бүрэн дуусгавар болгон намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө тууштай ажиллаж чадах дараагийн хүнийг сонгох боломжийг Ардчилсан намын гишүүд дэмжигчид. иргэд сонгогчдод олгосон үед намын гишүүнчлэлээс хасах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн болно” гэсэн хариу өгчээ.

Учир нь УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулиар 57 дугаар тойрогт АН-аас нэр дэвшиж, намын мөрийн хөтөлбөрийг иргэд сонгогчдод танилцуулан дэмжигдэж, намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүрэг хүлээн амлалтаа өгсний үндсэн дээр гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа гэж үзсэн байна. Нэг үгээр АН-ын гишүүнээс татгалзах нь мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх амлалтаасаа татгалзаж байгаатай ижил хэмээн үзэж УИХ-ын гишүүн Л.Болдыг УИХ-ын гишүүнээсээ татгалзахыг санал болгосон байна.

dnn.mn

1 Сэтгэгдэл сэтгэгдэл “АН Л.Болдыг УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзахыг санал болголоо”

  1. Нэрээ солихыг шаардаагүй бна уу

*

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • зочин: Нэрээ солихыг шаардаагүй бна уу
  • Кумай: Та кино болгоорой_таниар бахархдаг шүү
  • зочин: буруу зүйл хийсэн бол тэгээл болоо болоо
  • zochin: Dorjzodov, humuusiin bugd l meddeg zuiliig gargaj tavisan ni zuv. Daanch odoo hulchigar, har amia boddog...
  • nyamaa: Hereg alga pizda