|

Ерөнхийлөгчийн цомын нэрэмжит барилдаан Буянт-Ухаа цогцолборт болно

15456353495c208615e6ab6
Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын нэрэмжит чансаа өндөр бөхийн барилдаан 2018 оны арванхоёрдугаар сарын 29-нд Буянт-Ухаа спорт цогцолборт болно. Хэдийгээр маргалдагч талууд буюу Дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ нар эв зүйгээ олсон тул Бөхийн өргөөнд болно гэж зарим хэвлэлээр мэдээлж байгаа ч энэ нь боломжгүй аж. Учир нь Бөхийн өргөөг прокурорын шийдвэрээр БЗД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс битүүмжлэн, үйл ажиллагаа явуулахыг хориглоод байгаа. Тиймээс эв зүйгээ олсон талууд прокурорт хүсэлт гаргаж, прокурор хүсэлтийг хүлээн авсан цагт Бөхийн өргөөг нээх боломжтой юм байна. Прокуророос нээх шийдвэр гараагүй цагт Бөхийн өргөө битүүмжлэгдсэн хэвээрээ байна.
Нэгэнт Бөхийн өргөө нээгдээгүй байгаа тул Ерөнхийлөгчийн Тамгын Газар Ерөнхийлөгчийн цомын нэрэмжит чансаа өндөр 128 бөхийн барилдааныг Буянт-Ухаад зохион байгуулахаар шийдвэрлэсэн аж. Өнгөрсөн жил уг цомын эзнээр Увс аймгийн Тэс сумын уугуул, Үндэсний Батлан хамгаалахын их сургууль, ‘Увс нуур’ дэвжээний бөх, Монгол Улсын харцага Төрөөгийн Баасанхүү тодорч байжээ.
Ч.Амар

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Luciana: I like what you guys tend to be up too. This sort of clever work and reporting! Keep up the superb works...
  • airline tickets: Wonderful work! This is the kind of info that are supposed to be shared around the internet....
  • Threema: Here are a number of the sites we advocate for our visitors
  • Coca Cola Zero Sugar: check below, are some absolutely unrelated websites to ours, nevertheless, they are most...
  • promo hotels: Fantastic website. A lot of useful info here. I¡¦m sending it to some pals ans also sharing in...