|

“Онон голын усанд цианит натри орж, гол дагуух газар нутаг, ховор ан амьтад хордож болзошгүй байна”

407

Хойд хөршөөс манай улсын нутагт орж ирдэг цөөхөн голын нэг бол Онон гол юм.  Одоогийн байдлаар Онон голын сав газарт 22 мянга гаруй иргэн аж төрж байгаа аж. Гэтэл гурван компани алт олборлохоор үйл ажиллагаагаа эхлүүлэх гэж байна” хэмээн “Онон мөрөн” хөдөлгөөн, Онон голын сав газарт амьдарч буй иргэдийн төлөөлөл хэллээ. Тэд алт олборлохоор эрхээ авсан аж ахуйн нэгжүүдийн олборлолтын үйл ажиллагааг зогсоож, эрхийг цуцлахыг шаардан өнөөдөр (2018.12.21)-нд хэвлэлийн хурал хийв.

Тус газарт алт олборлохоор “U and B”, “Айбун Тэс”,  “Pigmatet mining” зэрэг компани зөвшөөрлөө авсан байна. Үүнээс “Айбун Тэс” нь 2027 он хүртэл, “Pigmatet mining” нь 30 жилийн хугацаатай зөвшөөрөл авсан байгааг Онон голын сав газарт амьдарч буй иргэдийн төлөөлөл хэллээ.

“”Pigmatet mining” компани чулуун орд ашиглах зөвшөөрөлтэй бөгөөд дэлхий дахинд чулуун ордоос олборлолт хийхдээ цианит натри ашигладаг технологи түгээмэл байгаа. Тэгэхээр тус компани олборлолт явуулж эхэлбэл цианит натри Онон голын усанд орж, гол дагуух газар нутаг, ховор ан амьтад хордох эрсдэл үүснэ” хэмээн Хэнтий аймгийн Биндэр сумын ИТХ-ын дарга Э.Мөнх-Очир хэллээ.

Холбоотой мэдээлэл :

*

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Jameswoore: Hi an importantoffer Just click on the link below to qualify https://drive.google.com/fi...
  • Walterboize: Hi Good news ! a goodoffers Are you in? https://drive.google.com/file/ d/1ha9cj9PoFs1cmiwfsNPFeLO4...
  • slot mobile phones ikeja: She might think it’s cute that you’re nervous about speaking to her, but that...
  • зочин: Нэрээ солихыг шаардаагүй бна уу
  • Oscarspine: Hi Look what we knock off conducive to you! a validoffers Faithful click on the traffic clog half a mo to...