|

2019: Монголын “мөлхөж” буй эдийн засгийн энэ оны зураглал

15470237165c35b5640a39e

2019 он  монголчуудын амьдралд юу авчрах вэ? Ийм асуултад иргэд хариулт эрж байгаа нь тодорхой. Эхэлж дуулгах нэг сайн мэдээ байна. Өчигдөр Эрдэнэс Тавантолгой компанийн Ерөнхий захирал мэдээлэл хийсэн. Монголын экспортын  голыг нугалж, ногоон мөнгөний дотогшоо чиглэсэн урсгалыг тэтгэж байгаа “саалийн үнээ” гэж тус уурхайг тодотгож болно.  Монголчууд бултаараа хувьцааг нь эзэмшдэг тус компанийн 2018 оны цэвэр ашиг 720 тэрбум төгрөгт хүрчээ. Ингэснээр  иргэд газрынхаа баялгаас хувь хүртэх боломж болит утгаараа биелэх боломжтой болж байна.  Тавантолгойн хувьцаанаас хэдий хэмжээний ногдол ашиг хүртэх нь ирэх дөрөвдүгээр сараас тодорхой болно гэдгийг дуулгалаа.

МАН-ын засаглалын үед хэрэгжүүлсэн сайн менежмент бол маргах аргагаүй Эрдэнэс Тавантолгой. Алдагдалтай, Чалко болон дотооддоо их хэмжээний өртэй байсан тус компани бүх өр ширээ барагдуулж, улсын төсөвт  ихээхэн хэмжээний татвар төлж, цаана нь иргэддээ хуваарилах хангалттай орлого бүрдүүлээд байгаа нь энэ билээ.

Энэ жилийн эдийн засагт  Баялгийн санг жинхэнэ утгаар нь байгуулж, бүр хагас их наяд төгрөгийн хуримтлал үүсгэх амбиц бий. Өөрөөр хэлбэл Монголын төр “мөнгөний гахай”-тай болж байна  гэсэн үг.

Гэхдээ энэ бол зорилт. Харин 2019 онд эдийн засаг ямар байх вэ?  Хамтдаа хариулт хайцгаая.

 Азийн хөгжлийн Банк манай улсын эдийн засгийг 2019 онд эдийн засгийн өсөлт эрчимжиж 6,1 хувьтай байна гэсэн бол инфляци долоон хувь байна гэсэн таамаглалыг дэвшүүлээд байгаа. Харин Монголбанкны төсөөлөл үүнээс бүр өөдрөг байгаа юм. Тухайлбал, 2019 оны эдийн засгийн өсөлтийг 5-8.5 хувь байна,  үүнээс уул уурхайн бус өсөлт 6-10 хувь байна гэжээ.  Эндээс харвал манай эдийн засгийн ганц тулгуур уул уурхайн салбарыг дэмжиж тэтгэх бусад салбарт томоохон өсөлт гарахаар харагдаж байгаа нь сайн хэрэг.

Дэлхийн банк ч мөн манай эдийн засгийн өсөлтийг 6,6 хувь хэмээн тооцоолсон. Дэлхийн улс орнуудын эдийн засгийн дүн шинжилгээнд голлох үүрэгтэй хоёр байгууллага  Монголыг ийнхүү эерэгээр харж байна.

Харин энэхүү өсөлтийг хэрхэн хэрэгжүүлэх вэ?

Эдийн засгийн өсөлтийн төсөөллийг Олон Улсын Валютын Сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т тусгагдсан Мөнгөний болон Төсвийн бодлогын арга хэмжээнүүд хэрэгжиж, уул уурхайн бүтээн байгуулалт үргэлжилж, Төрийн болон хувийн секторын ажилчдын цалин нэмэгдэнэ гэсэн таамаглалт нөхцөлүүдийг ашигласан гэж Төв банк мэдэгдэж байв.

Хэдийгээр улс төр дотроо хэрүүл маргаантай байгаа ч эдийн засаг өөрийн урсгал гольдролоороо өсөлтөө хадгалаад явах боломж бас бий.

Монголбанк улс орныхоо эдийн засгийн өсөлтийг ингэж эерэгээр төсөөлөх шалтгаанаа “Зэсийн баяжмал дахь алтны агууламж сэргэж, нүүрсний зах зээл тогтвортой байгаа нь уул уурхайн салбарыг өсөлтийг нэмэгдүүлнэ” гэж тооцож байгаа гэв.

2018 оны хавар баталсан Монгол улсын нийгэм эдийн засгийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд нийт 20 зорилт, 123 арга хэмжээний хүрээнд 8.6 их наяд төгрөгийг улсын төсөв, гадаад, хувийн хөрөнгө оруулалт болон бусад эх үүсвэрээр санхүүжүүлэхээр төлөвлөсөн. Мөн чиглэлд хөдөө аж ахуйн салбарыг эрчимжүүлэх “Мах, сүүний анхдугаар аян”, “Үйлдвэржилт 20:100”, “Ноолуур” хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүнд, хөнгөн болон жижиг дунд үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих арга хэмжээнүүдийг бий.

Түүнчлэн ерөнхий зургаараа, эдийн засгийн бодит өсөлт 8 хувь, инфляцийн түвшин 8 хувиас ихгүй, төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлын ДНБ-д эзлэх хувь 6.1, Засгийн газрын өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн өрийн түвшин 2019 онд 55.3 хувь, ажилгүйдлийн түвшинг 7.5 хувиас хэтрүүлэхгүй байх нөхцөл бүрдэнэ гэсэн тооцоолол байна.

2019 оны эдийн засгийн өсөлтийг тэтгэх зарим нэг онцлох тоо баримтуудаас  дурдвал:

– 42 сая тонн нүүрс экспортолж, 1.3 их наяд төгрөг, 1.4 сая тонн зэсийн баяжмал экспортолж, 1.3 их наяд төгрөг төсөвт төвлөрүүлэхээр тооцсон. Улсын төсвийн нийт орлогын 27 хувийг  уул уурхайн салбараас бүрдүүлнэ.

– Оюутолгойн уурхайн хөрөнгө оруулалт жил бүр 1.1 тэрбум ам.доллар байхаар төлөвлөгдсөн.

– Гадаад валютын албан нөөцийг дунд хугацаанд хамгийн багадаа 6.5 тэрбум ам.долларт хүргэх шаардлагатай гэж Төв банк үзэж байгаа. Гадаад валютын албан нөөцийн хэмжээ 3,4 тэрбум ам.долларт хүрсэн.

-2019 онд тулгамдаж буй өр төлбөр, дарамт гайгүй ч хүүнд 800 гаруй тэрбум төгрөг төлнө.  Түүнчлэн  2020 оны сүүлийн хагасаас эхлэн гадаад өрийн том дүнтэй эргэн төлөлтүүд хүлээгдэж байгаа.

– Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр нийтдээ 382 зорилттой. 2019 он эрх баригчдын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх хамгийн боломжит цаг хугацаа бөгөөд хэрэв өнөөгийн хямралаа зохицуулж чадахгүй бол сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломж нь мөн тэр хэмжээгээр хязгаарлагадана гэсэн үг.

Энэ оны эдийн засгийн төсөөллийн зах зухаас дурдвал ийм.  Гэхдээ дэлхий ертөнц глобалчлагдсан энэ цаг үед  эдийн засгийн хамаарал улам бүр нэмэгдэж байна. Тухайлбал манай, зэс нүүрс, алт, төмрийн хүдрийн  борлуулалт дэлхийн зах зээлийн эрэлтээс хамаарна. Мөн төлөвлөсөн орлогоо төвлөрүүлж чадах эсэх нь зах зээлийн үнээс шалтгаална. Эрсдэл талаасаа 2019 онд түүхий эдийн үнэ буурах төлөвтэй байгаа гэсэн таамаг одоогоор явж байна. Ялангуяа зэс, төмрийн хүдрийн үнэ ханшид.

Харин нэг сайн мэдээ гэвэл  Олон Улсын Валютын Сан, Дэлхийн банк, Австралийн нөөц, эрчим хүчний байгууллага болон “Bloomberg”-ийн шинжээчид цаашид нүүрсний үнэ төдийлөн хэлбэлзэхгүй гэж үзээд 2018 оны дундаж үнийн төсөөллийг өөрчлөлгүй тонн нь 202 ам.долларт хэвээр үлдээжээ.

П.Булган

Zaluu.com

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Jamesnot: If you invested $1,000 in bitcoin in 2011, now you have $4 million: http://cutt.us/c5Fpdx
  • Stevenspalp: Invest $ 15,000 in Bitcoin once and get $ 70,000 passive income per month: http://cutt.us/4DFzms45
  • salvadorlp18: New project started to be available today, check it out http://fleshlitevideos.allprob log.com/?kali...
  • RobertTrara: как поднять СЃРІРѕР№ рейтинг
  • ContactForm: Ciao! nutag.mn We offer Sending your commercial proposal through the Contact us form which can be found...