|

Зүүнговь суманд хүйтний эрч эрс чангарч байна

22
Увс /МОНЦАМЭ/. Зүүнговь сум суманд өнгөрсөн сарын 25-аас манай суманд хүйтний эрч эрс чангарч шөнөдөө 44-50 хэм, өдөртөө 39-44 хэмийн хүйтэн, цасан бүрхүүлийн хэмжээ 20-25 см хүрч зарим газраа хунгарлан хатуурснаас малын бэлчээрлэх нөхцөл хүндэрч, хөл халцгайрах нь нэмэгдэж, цаашид өвөлжилт хүндрэх төлөвтэй байна хэмээн сумын Засаг дарга Д.Нэргүй хэллээ.
Түүнчлэн сумын төвийн нэгдсэн халаалт нам даралттай зуухаар халдаг байх үеэсээ муу халж байгаа. ЗДТГ-ын байранд гэхэд хамгийн өндөр температуртай байгаа өрөө нь ердөө л 12 хэм дулаан байна. Эмнэлгийн нийт талбайн 40 орчим хувьд 8 хэм, бусад хэсэгтээ 18-23 хэм дулаан байгаа нь бас хангалтгүй байгаа. Нэгдсэн халаалт хариуцан ажиллаж байгаа компанийн хувьд барилгуудын дулаан алдалт их байгаа гэж тайлбарладаг боловч цонх, хаалганы дулаалгаа боломжийн хэмжээнд дулаалсан гэсэн тайлбарыг байгууллагууд өгч байна. Соёлын төвийн хувьд 12-р сараас хойш 7-8 орчим хэмийн дулаантай байна. Барилгын насжилт ѳндѳр, халаалт муугаас ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулахад хүндрэлтэй байгаа гэсэн бол сургуулийн дотуур байр, гал тогооны хувьд хэвийн буюу 15 хэмээс дээш, харин хичээлийн байрны хувьд 2018 онд сантехникийн бүрэн засвар хийгдсэн хэдий ч зарим тасалгааны температур 0-8 хэм, бусад өрөөнүүдэд 10-15 хэмийн дулаантай байгаа ажээ.
Сүүлийн хоёр жилд Увс аймгийн 10 сумын төв нэгдсэн халаалтад холбогдсон бөгөөд эдгээр сумдад дулаан халаалтын тусгай зѳвшѳѳрлийн дагуу ажиллаж байгаа компаниуд хариуцсан байгууллагуудаа стандартын түвшинд дулаан халаалтаар хангах ёстой юм. Гэвч доголдолтой ажиллаж байгаа компаниуд бас байгаа бөгөөд үүнд анхаарч ажиллах шаардлагатай байна.
Зүүнговь сум 2018 оны жил эцсээр 716 өрхийн 2800 хүн ам, 132295 толгой мал тоолуулсан байна. Сумын хэмжээнд тэмээ 670, адуу 7239, үхэр 12068, хонь 72352, ямаа 39966 тоолуулж, өнгөрсөн оноос мал сүргээ 8461 толгойгоор өсгөжээ.
Малчид, мал бүхий иргэд сумын дүнгээр 1520 тн өвс, 80 тн гар тэжээл, 406 тн хужир шүү бэлтгэж, сумын аюулгүйн нөөцөд 20 тн өвс, 8 тн тэжээл нөөцөлсөн байна.

*

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • зочин: Нэрээ солихыг шаардаагүй бна уу
  • Кумай: Та кино болгоорой_таниар бахархдаг шүү
  • зочин: буруу зүйл хийсэн бол тэгээл болоо болоо
  • zochin: Dorjzodov, humuusiin bugd l meddeg zuiliig gargaj tavisan ni zuv. Daanch odoo hulchigar, har amia boddog...
  • nyamaa: Hereg alga pizda