|

С.Амарсайханыг дэмжсэн саналыг 60 тэрбумынхан будлиантуулжээ

524

Ингэж хэлэх үндэслэл байна. Өнөөдөр болсон НИТХ-ын хуралдаанаар Нийслэлийн Засаг даргыг томилох сонгууль болж, хоёр ч удаагийн санал хураалт явагдлаа. НИТХ-ын хуралдаанаас томилсон тооллогын комиссийн 5 гишүүний олонхи нь Ц.Сандуй тэргүүтэй 60 тэрбумын багийн “төлөөлөл” байв.

Эхний санал хураалтад НИТХ-ийн 43 төлөөлөгч оролцоход 22 төлөөлөгч С.Амарсайханыг дэмжиж, 21 төлөөлөгч С.Мөнхчулууныг дэмжсэн байв. Өөрөөр хэлбэл эхний санал хураалтанд нэр дэвшигч С.Амарсайхан хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналыг авч нийслэлийн Засаг даргын сонгуульд ялалт байгуулсан гэсэн үг.

Гэвч тооллогын комиссын дарга,  төлөөлөгч Ц.Сандаг-Очир санал хураалтын дүнг танилцуулахдаа 1 хуудас хүчингүй гарч, үлдсэн 42 хуудсанд С.Амарсайханыг дэмжиж 21 төлөөлөгч санал өгсөн, С.Мөнхчулууныг дэмжиж мөн адил 21 төлөөлөгч санал өгсөн гэж мэдээлэв. Хүчингүй гэх нэг хуудасны тухайд нэр дэвшигч С.Амарсайханыг дэмжсэн байсан хэдий ч буландаа “гурвалжин дүрс” зурсан тул тооллогын комиссын шийдвэрээр тухайн саналыг хүчингүйд тооцсон гэж мэдэгдсэн.

Үүний цаана саналыг будлиантуулсан асуудал өрнөж гэж хэлж болох юм. Сонирхуулахад, УИХ-ын сонгуулийн хэсгийн хорооны санал хураалтын үр дүнг ажиглахад 2000-3000 сонгогч тутамд 3-5 хүчингүй хуудас буюу илүү тэмдэглэгээ хийгдсэн хуудас гардаг байна. Гэтэл улс төрийн хариуцлагатай ажил хийдэг, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон, сонгох сонгогдох үйл явц, санал өгөх талаар хангалттай мэдлэг мэдээлэлтэй албан тушаалтнууд болох НИТХ-ын төлөөлөгчид Хотын даргыг сонгох сонгуулийн саналын хуудсанд санамсаргүйгээр илүү, нэмэлт тэмдэглэгээ гэх “гурвалжин дүрс” зурна гэж байх уу.

Магадгүй тооллогын комиссын зарим гишүүдийн бодож, тооцож хүсэн хүлээж байсан “үр дүн” нь гарч ирээгүйг тэд мэдмэгцээ санаатай, зориудын зохион байгуулалттайгаар өнөөх “гурвалжин дүрс”-ийг тэмдэглэж, тухайн саналын хуудсыг хүчингүй болгосон юм биш үү?

Түүнээс биш анх удаа сонгуульд оролцож байгаа 18 настай сонгогч шиг дэмжиж дугуйлсан нэр дэвшигийнхээ саналыг  баллах “гурвалжин дүрс” тэмдэглэх төлөөлөгч гэж хэн байх вэ?

Энд л асуудлын цаад учир оршиж байгаа бололтой.  60 тэрбумын автор Ц.Сандуй “Сонгуульд оролцоно гэдэг бол хүн алахаас бусдыг хийдэг” хэмээн 2018 оны 10 сард  ам алдсан байдаг. С.Мөнхчулууныг Хотын даргын сонгуульд ялуулахын тулд НИТХ-ын төлөөлөгчдийн саналын хуудсыг зориуд хүчингүй болгохыг зорьсон байж болох дээрх үйлдэл нь “хүн алах” үйлдлийн дэргэд тэдний хийж болох өчүүхэн арга гэдэг нь тодорхой.

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Threema: below you will obtain the link to some web-sites that we believe you ought to visit
  • SeventyOne: very couple of web-sites that take place to be in depth beneath, from our point of view are undoubtedly...
  • art and beauty photography: I’m not sure where you are getting your info, but good topic. I needs to spend some time...
  • Coca Cola Zero Sugar: we prefer to honor numerous other net web-sites around the web, even when they arent linked to...
  • route 66: Terrific paintings! That is the type of info that are supposed to be shared across the internet. Shame on...