|

МУИС-ийн 2018-2019 оны хичээлийн жилийн өвлийн төгсөлт боллоо

Өнөөдөр /2019.01.23/ МУИС-ийн 2018-2019 оны өвлийн улирлын төгсөлт болж энгэрийн тэмдэг, диплом гардуулах ёслолын ажиллагааг зохион байгууллаа. 2018-2019 оны өвлийн төгсөлтөөр докторын зэрэгтэй 20, магистрын зэрэгтэй 244, бакалаврын зэрэгтэй 513 төгсөгч энгэрийн тэмдэг, дипломоо гардан авсан юм. Докторын дипломоо гардан авч буй 20 төгсөгчийн 12 нь МУИС-ийн багш нар байлаа.

Ёслолын ажиллагааг нээж МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар хэлсэн үгэндээ “Эрдмийн баяр бол төгсөгчдийн хувьд тэр дундаа эрдмийн зэрэг цолоо ахиулж байгаа эрдэмтэн судлаачдын хувьд эх орны хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад өөрийн бодитой хувь нэмрээ оруулах, нийгмийн сайн сайхны төлөө мэдлэг боловсролоо зориулахад чухал үүрэг гүйцэтгэдэг төдийгүй төрөлх сургуулиараа бахархах, үндэсний тэргүүлэх их сургууль МУИС-ийнхаа нэр хүндийг улам өргөж явах хүндтэй хариуцлагыг хүлээдгээрээ чухал ач холбогдолтой. Өнөөдөр ХХI зууны хөгжлийн хурдны их ачааллыг даах чадвартай, дэлхийн аль ч улс орон бүс нутагт хөрвөж ажиллах боломжтой тийм мэргэжилтэн шаардлагатай цаг үе юм. Энэхүү эрин үеийн уриа дуудлагыг МУИС ойрын ба хэтийн төлөвлөгөөндөө байнга тусгаж ажиллаж байгаа цаашид ч тусгасаар байх болно” гээд нийт төгсөгчдөд амжилт хүслээ.

МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн багш, доктор Т.Эрдэнэ-Очир төгсөгчдийг төлөөлж үг хэлсэн юм. Тэрбээр “Миний хувьд 2006 онд МУИС-д Бакалаврын зэрэгт элсэн орсноос хойш магистр, докторын гээд бүх түвшний сургалтыг тус сургуульд дүүргэж байна. Докторын зэргийн судалгааны ажлаа “Англи-Монгол хэлний зүйрлэсэн хэллэгийн харьцуулсан судалгаа” сэдвээр бичиж, хамгаалсан. Монгол Улсын Их Сургуулийн хувьд оюутан, багш нараа нягт дэмжиж ажилладаг байгууллага. Ялангуяа, дотроо ажилладаг багшийн хувьд эрдмийн зэргээ ахиулж, докторын зэрэг хамгаалах тал дээр сургалтын төлбөр, ажлын цагийн хөнгөлөлт зэргийг олгох тал дээр ихэд дэмжиж ажилласан” гээд нийт төгсөгчдөдөө амжилт хүсч, эрдэмтэн багш нартаа талархал илэрхийллээ.

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Jan: It is perfect time to make a few plans for the future and it is time to be happy. I’ve read this submit...
  • michael kors outlet online: Needed to draft you the bit of word to finally say thanks as before for all the marvelous...
  • adidas superstar: I intended to create you this bit of remark so as to give many thanks once again for your amazing...
  • yeezy boost 350: My wife and i got very fulfilled Ervin managed to do his homework with the precious recommendations...
  • coach outlet online: I would like to show thanks to you for rescuing me from this particular dilemma. Right after...