|

Баян-Өндөр суманд шинэ баг байгууллаа

5c4fddca1f6a2Аймгийн ИТХ-ын шийдвэрээр Баян-Өндөр суманд Малчин баг байгууллаа. Орхон аймаг нь 859 малчин өрхтэй бөгөөд нийт 114.4 мянган толгой малтай юм. Малтай иргэд аймгийн төвийн зүүн хэсэгт илүү төвлөрдөг тул тэднийг нэгтгэх, бусад багт байгаа малчин өрхийг шилжүүлснээр малын гоц халдварт өвчин гарвал хязгаарлалтын бүс тогтоож ажиллахад хялбар болох, малчдад чиглэсэн төрийн үйлчилгээг шуурхай хүргэх боломжтой гэж Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогт хэллээ.

Хотын төвдөө мал байрлуулах нь малын гоц халдварт өвчин гарсан үед хорио цээрийн дэглэм тогтоох, хязгаарлалтын бүс байгуулахад бэрхшээлтэй байдаг ажээ. Иймд малчдад зориулж тусгай баг байгуулж, энэ сараас үйл ажиллагааг нь эхлүүлээд байгаа нь энэ юм.  Мөн малчид малын эмчийн дуудлагаа заавал багаараа дамжуулж өгөх ёстой гэнэ.

Орхон аймаг нь Баян-Өндөр, Жаргалант сумтай. Нийт 24 багтай бөгөөд 25 дахь нь Малчин баг юм. Нэг багт дунджаар 900-2000 өрх амьдарч байна.

Дашрамд дурдахад, ирэх сарын нэгнээс Баян-Өндөр сум нөөцийн өвс, тэжээлээ хямдралтай үнээр Малчин багт худалдаалах тул үүнээс өмнө шилжилт хөдөлгөөнөө хийлгэх хэрэгтэй гэнэ.


montsame.mn

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Jamesnot: If you invested $1,000 in bitcoin in 2011, now you have $4 million: http://cutt.us/c5Fpdx
  • Stevenspalp: Invest $ 15,000 in Bitcoin once and get $ 70,000 passive income per month: http://cutt.us/4DFzms45
  • salvadorlp18: New project started to be available today, check it out http://fleshlitevideos.allprob log.com/?kali...
  • RobertTrara: как поднять СЃРІРѕР№ рейтинг
  • ContactForm: Ciao! nutag.mn We offer Sending your commercial proposal through the Contact us form which can be found...