|

Айраг өртөөнд машин галт тэрэгтэй мөргөлдөн, машины жолооч газар дээрээ нас баржээ

ad96aa12057a20c491dd9d09c58ea527

Дорноговь аймгийн Айраг өртөөний галт тэрэгний зам дээр өнөөдөр 01.05 минутад машин, ачааны галт тэрэгтэй мөргөлдсөн осол гарчээ. Ачааны машины жолооч газар дээрээ нас барж, кабинд сууж явсан хоёр зорчигчийг эмнэлэгт хүргэсэн байна. Тэдний биеийн байдал хүнд байгаа гэж Төмөр замын цагдаагаас мэдээлсэн юм.

УБТЗ-ын Замын даргын хэвлэлийн төлөөлөгч Л.Зоригтоос ослын талаар тодруулахад “Галт тэрэгний машинист зам дээр ямар нэг саад тотгор байгааг харсан даруйдаа тоормос гишгэхэд 1 км яваад галт тэрэг зогсдог. Галт тэрэг тоормос гишгэсэн даруйд шууд зогсох ямар ч боломжгүй. Авто замын хөдөлгөөнд явган зорчигч давуу эрхтэй байдаг шиг төмөр зам дээр галт тэрэг давуу эрхтэй. Дүрэм ёсоор авто машин галт тэрэг явж өнгөрсний дараа гармаар нэвтэрч, хөдөлгөөнөө үргэлжлүүлэх үүрэгтэй” гэв.

Удахгүй Цагаан сарын баяр эхэлнэ. Баярын өмнө орон нутаг руу чиглэсэн хөдөлгөөн ихээхэн нэмэгддэг. Иргэд олуулаа нэг машинд чихэлдэж явах, даац хэтрүүлэх, өөр хоорондоо чанга ярилцаж, хөгжмөө чангалан жолоочийн анхаарлыг сарниулах нь түгээмэл. Үүний улмаас жолооч замын тэмдэг тэмдэглэгээг анзаарахгүй байх, осол гардаг нөхцөл бүрддэг байна.

 

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Jamesnot: If you invested $1,000 in bitcoin in 2011, now you have $4 million: http://cutt.us/c5Fpdx
  • Stevenspalp: Invest $ 15,000 in Bitcoin once and get $ 70,000 passive income per month: http://cutt.us/4DFzms45
  • salvadorlp18: New project started to be available today, check it out http://fleshlitevideos.allprob log.com/?kali...
  • RobertTrara: как поднять СЃРІРѕР№ рейтинг
  • ContactForm: Ciao! nutag.mn We offer Sending your commercial proposal through the Contact us form which can be found...