|

Ус зайлуулах шугам сүлжээний засвар, цэвэрлэгээ үйлчилгээнд 2019 онд 2.5 тэрбум төгрөг зарцуулна

Нийслэлийн Онцгой комисс болон Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар Хаврын шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Тус ажлын хэсэг төвийн зургаан дүүргийн үерийн далан суваг, зам талбайн борооны ус зайлуулах шугам сүлжээний хэвийн, найдвартай ажиллагааг шалгах ажлыг зохион байгуулж, холбогдох арга хэмжээг авч буй юм.

Энэхүү Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар гэх зэрэг 10 гаруй байгууллага багтжээ.

Улаанбаатар хотын хэмжээнд үерийн далан суваг, зам талбайн борооны ус зайлуулах шугам сүлжээний засвар ашиглалт, цэвэрлэгээ үйлчилгээнд 2019 онд 2.5 тэрбум төгрөг төсөвлөсөн.

Дээрх санхүүжилтээр 30 байршилд 140 км үерийн далан, 180 байршилд 170 км хөрсний болон зам талбайн борооны ус зайлуулах шугам сүлжээнд цэвэрлэгээ үйлчилгээ хийхээр Геодези, усны барилга байгууламжийн газартай гэрээ байгуулан ажиллаж байна.

“Алтай” хотхон орчмын Дунд голын үерийн даланд мөсөн дошин үүсэж, хүндрэлтэй нөхцөл байдалтай байна

Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Налайх дүүргийн гэр хорооллын зарим хороодын нутаг дэвсгэрт хөрсний ус булаг гарч, халиа дошин үүсэн, айл өрх, гудамж талбай мөсөнд автаж, иргэд явахад хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн тул Засаг даргын нөөц хөрөнгөөс 196 сая төгрөг гарган шийдвэрлэжээ.

Зөвхөн Баянзүрх дүүрэгт л гэхэд 41 булаг илэрсэн бол Хан-Уул дүүргийн “Алтай” хотхон орчмын Дунд голын үерийн даланд мөсөн дошин үүсэж, хүндрэлтэй нөхцөл байдалтай байна. Энэ мэт хүндрэлүүдийг арилгахад 23 сая төгрөг төсөвлөгдсөнөөс 4.7 сая төгрөгийг зарцуулсан бөгөөд уг ажил үргэлжилж байгаа аж.

Үерийн хамгаалалтын барилга байгууламжийн чиглэлээр улс, нийслэл, гадаадын зээл тусламж төсвийн хөрөнгө оруулалтаар 2019 онд хийгдэх ажлууд:

Он дамжин хэрэгжих:

  • Нарангийн үерийн хамгаалалтын барилга байгууламж 3-р ээлж,
  • Баруун-Уулын үерийн хамгаалалтын барилга байгууламж 4-р ээлж
  • БЗД, Ганц худгийн үерийн хамгаалалтын барилга угсралтын ажил
  • Эрдэнэтолгой, УС-15 орчмын үерийн хамгаалалтын барилга байгууламж, хөрсний усны түвшин доошлуулах шугам сүлжээний ажил

Шинээр хэрэгжих:

  • Нарангийн үерийн хамгаалалтын барилга байгууламж 4-р ээлж
  • Баруун уулын үерийн хамгаалалтын барилга байгууламж-5-р ээлж
  • СХД, 361 гарам орчмын үерийн хамгаалалтын барилга байгууламж
  • СХД, Партизан, Батсүмбэрийн үерийн хамгаалалтын барилга байгууламж
  • СХД, 13, 14-р хорооны үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ажил
  • БЗД, Дарь-Эхийн авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээний ажил
  • СХД, 7-р хорооны хөрсний усны түвшин доошлуулах шугам сүлжээний ажил
  • Хөрсний усны түвшин доошлуулах шугам сүлжээний ажил
  • Тоног төхөөрөмж худалдан авах ажил
  • Шинээр авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээний барилга угсралтын ажлыг 10 байршилд 3 тэрбум төгрөгийн Замын сангийн санхүүжилтээр “Геодези, Усны барилга байгууламжийн газар хийж гүйцэтгэх юм байна.

Үүнд:

Гадаадын Зээл тусламжаар хэрэгжих:

НҮБ-ийн санхүүжилтээр “Улаанбаатар хотын гэр хорооллын үерээс хамгаалах болон уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд 4.5 сая доллар шийдвэрлэж, 3 жилийн хугацаанд Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн 7 хорооны захиргаа, иргэдийн оролцоотойгоор хэрэгжинэ. Эдгээр 7 хороонд Сонгинохайрхан дүүргийн 7, 24, 25; Сүхбаатар дүүргийн 12, 13, 16; Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороодод хэрэгжихээр болжээ.

*

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл