|

ШӨХТГ-өөс Мобикомын булхайг дэлгэлээ

mobicomҮүрэн телефоны анхдагч оператор буюу  “Мобиком” корпорацийг тойрсон хэл ам сүүлийн жилүүдэд тасрахаа болилоо. Учир нь тэд өөрийн хэрэглэгчиддээ хямдрал, урамшуулал зарлаж, хөнгөлөлт үзүүлэхээсээ илүү өндөр төлбөр авч, хэрэглэгчдээ хохироодог нь бараг л нотлогдсон зүйл. Харин сүүлийн үед “Мобиком”-ын зөрчлийг арилгуулахаар ШӨХТГ эрчимтэй ажиллаж байгаа. Энэ бүхэн О.Магнайг ШӨХТГ-ын дарга байхаас эхлэлтэй. Тэгвэл түүний оронд томилогдоод буй Т.Аюурсайхан ч “Мобиком”-той эхлүүлсэн тэмцлийг үргэлжлүүлж байна.

ШӨХТГ-аас “Мобиком”-ын дараа төлбөрт үйлчилгээний гэрээ болон түүний нөхцөл зэрэг нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхийг хянан шалгаж дүгнэлт гаргасан юм. Шалгалтаар багагүй зөрчлүүд илэрч мобикомын булхайг ил болголоо.

Тодруулбал, тус компани нь үйлчилгээний үнэ тариф болон нөхцөлд өөрчлөлт оруулах тохиолдолд ажлын таваас доошгүй хоногийн өмнө мэдэгдэхээр гэрээндээ заасан байдаг аж. Гэтэл хэрэглэгч хэрэглээ хийгээгүй тохиолдолд суурь хураамж авдаггүй байсан нөхцлийг өөрчилсөн шийдвэрийг 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гаргахдаа 11 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхлэхээр шийдвэрлэсэн нь хэрэглэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцээгүй буюу холбогдох хууль тогтоомжийг зөрчжээ.

Мөн хэрэглэгчдэд роуминг үйлчилгээний нөхцөл, үнэ тарифын мэдээллийг тодорхой өгдөггүйн улмаас хэрэглэгч өөрийн хэрэглээний үнэн зөвийг шалгах боломжгүй нөхцөл байдал үүссэн байна. Тухайлбал хэрэглээ нь 300000 төгрөг болсон тул үйлчилгээг хязгаарласан гэх м-ссежийг өгдөг боловч төлбөр бодогдоход уг мэдээллээс хэд дахин илүү төлбөр гарсан байдаг аж.

Хяналт шалгалтын дүгнэлтээр тогтоосон зөрчлийг арилгахыг “Мобиком” корпораци ХХК-д улсын байцаагчийн албан шаардлагаар үүрэг болгосон гэнэ. “Мобиком корпораци” иргэдийн мөнгийг шулж мөлжихдөө “гаршсан” газар гэж хэрэглэгчид муулдаг. Үнэндээ дараа төлбөрт хэрэглэгчид мессеж бичих тоолонг анадаг уу, төлбөр тооцоо нь хэд дахин өсч гардаг гэдэгтэй иргэд санал нийлдэг юм билээ.

Харин мессэж роуминг үйлчилгээг Монголын боломжийн амьдралтай “томчууд” голдуу хэрэглэдэг. Тэд энэ үйлчилгээний төлбөр тооцооны талаар гомдол мэдүүлэхээс зовдог уу, ямартаа ч гарсан өндөр төлбөрийг нь нүдээ аниад л төлдөг нь үнэн. Өмнө нь урлагийнхны эрхийг зөрчиж, хөдөлмөрийг нь мөлжсөн гэдэг асуудлаар багагүй маргаан дэгдэж байсан ч тэгсхийгээд л өнгөрсөн. Энэ мэт уг газрыг шүүмжилсээр, алдаа дутагдлыг харсаар байх уу.

фактньюс.мн

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Benny: Hello very nice website!! Guy .. Excellent .. Amazing .. I will bookmark your web site and take the feeds...
  • Angelina: I know this web page presents quality dependent articles and additional stuff, is there any other web page...
  • Fredericka: This is very interesting, You’re a very skilled blogger. I’ve joined your feed and look...
  • Liam: Hello, every time i used to check blog posts here early in the dawn, because i enjoy to find out more and more....
  • Tamika: There’s definately a lot to find out about this subject. I really like all the points you have made....