|

Ази, Европын дээд түвшний арван нэгдүгээр уулзалтыг 2016 онд Улаанбаатар хотод зохион байгуулах Нийслэлийн дэд Ажлын хэсгийг байгууллаа

10763d041702cef1bigНийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Ажлын хэсэг байгуулах тухай” А/157 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Ази, Европын уулзалт буюу ACEM-ийн дээд түвшний арван нэгдүгээр уулзалтыг 2016 онд Улаанбаатар хотод зохион байгуулахад үйлчилгээ, соёл урлагийн арга хэмжээ, хоол хүнс, түүний аюулгүй байдлыг хариуцан ажиллах ажлыг удирдан зохион байгуулах чиг үүрэг бүхий Нийслэлийн дэд Ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийн даргаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл ажиллана. Уулзалтыг зохион байгуулах ажлын хүрээнд хариуцсан ажлын саналыг нэгтгэн тухай бүр Үндэсний зөвлөлд хүргүүлэн ажиллахыг Ажлын хэсэгт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • online music player: I’m really impressed with your writing skills and also with the layout on your blog. Is...
  • Coca Cola Zero Sugar: Sites of interest we’ve a link to
  • best music labels: I have been examinating out some of your posts and it’s pretty clever stuff. I will surely...
  • flights tickets: Of course, what a splendid website and illuminating posts, I surely will bookmark your site.Have an...
  • Innovation: Every as soon as in a although we pick blogs that we study. Listed below would be the most up-to-date web...