|

ЖДҮ-чидын толгойг илж болохгүй нь учир

Jdu gishuud

МАН ёстой шившигтэйгээ хутгалдаж, ширэн нүүрээ л урдаа барьж байх шиг байна. Тэдний шившигтийн хөндийн дууль дуусахгүй, үргэлжилсээр л байх бололтой. Тэдний түүх хууль зөрчсөн гишүүдээ эргүүлэн татаж чадах эсэх асуудалтай холбогдон үргэлжлээд буй.

Тодруулбал, ЖДҮХ сангаас хамаарал бүхий этгээдээрээ дамжуулж зээл авахдаа албан тушаал, эрх мэдлээ ашигласан байж болзошгүй гишүүдтэй хамаарал бүхий ээлжит шившигт түүх. Долоо хоногийн лхагва гарагт Прокуророос УИХ-ын гишүүн Л.Энхболд, Б.Ундармаа, Г.Солтан, Д.Дамба-Очир нарын УИХ-ын бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх саналыг УИХ-д ирүүлсэнявдал юм. Тэднийг өнөөдөр Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж дээрх гишүүдийн бүрэн эрхийг түтгэлзүүлэх боломжгүй хэмээн шийдвэрлэлээ.

Ийнхүү МАН хууль зөрчсөн, эрх мэдлээ ашигласан шалтгаанаар дөрвөн гишүүний бүрэн эрхийг ёстой л хэлэлцсэн нэр зүүж, шударга ёсыг дахиад парламентын танхимд уландаа гишгэх шиг боллоо.

Хууль зүйн сайд Ц.Нямдорж энэхүү шийдвэрээ тайлбарлахдаа “Ерөнхий байдлыг авч үзвэл нэгдүгээрт шалгалт дуусаагүй байгаа. Дуусах төгсгөлийн шатандаа орж байгаа гэж Ерөнхий прокурор танилцуулсан. Ийм учраас мөрдөн байцаах байгууллага шалгалтаа дуустал УИХ-ын гишүүнийг түдгэлзүүлэх асуудлыг шийдвэрлэх бололцоогүй гэж үзэж байна. ЖДҮХС-гийн зээлтэй холбоотой асуудлаа буруутай, буруугүйг шийдээд, гарцаагүй гэж үзсэн асуудал байвал оруулж ир.

Ерөнхий прокурорын нэмж өгсөн тайлбар, гишүүдийн тайлбараас үзэхэд цаашаа нэмж тодруулж, нэг мөр болгох асуудал цөөнгүй байна.

Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал тавигдаж байгаа дөрвөн гишүүн тус бүртээ дуудсан цагт нь нэг удаа АТГ-т очиж гэрчийн мэдүүлэг өгсөн байна.Тийм учраас мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулсан зүйл ажиглагдсангүй” хэмээв.

Угтаа бол Хууль зүйн сайдаар таван удаа сонгогдсон тэрбээр ЖДҮХС-аас зээл авсан гишүүд ард түмнийг маш том хохироож байгааг мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Гэвч ийнхүү ЖДҮ-чдыг толгойг илж буй үйлдэл нь ард түмний эрх ашгийг хамгаалах өчүүхэн ч сэтгэл байхгүйг харуулаад авлаа гэхэд хэлсдэхгүй биз.

Мөн МАНАН бүлэглэл, шударга бусын хонгилын нураана гээд буй 40 гишүүн энэ үйлдлийнхээ дараа шударга ёсны жагсаал хийхэд ширэн нүүрээ л ашиглах байх даа.

ЖДҮ-чидын толгойг илж болохгүй нь учир

ЖДҮ-чдын талаар нийгэмд хоёр өөр хандлага идрэх болов. Нэг нь зээл авсан мэтээр харагдуулж, асуудлыг намжаах. Ингэхдээ “Хүн мөнгө зээлсэн бол буцаагаад өгчихнө” гэх байдлаар олон нийтийн тархийг угааж эхлэв.

Зээл бол төлчихөж болох байх. Гэвч хулгай бол өөр шүү дээ. ЖДҮХС-аас зээл авсан гишүүд гурван төрлийн хулгай хийсэн.

Нэгдүгээрт авилгал буюу зуучилсны хөлс гэх хөрөнгөө барьцаалж их хэмжээний мөнгө болох 50-аас дээш сая төгрөгний авилга авчихсан байгаа.

Хоёрдугаарт хуурамч төсөл бичсэн. Тэр нь мөнгө завших. Хөдөө аж ахуйн яамнаас эмнэлэгийн төсөл санхүүжүүлэх нь байж болох асуудал уу. Содбаатар гишүүн малын сараа бариад тэрийгээ барьцаалсан бол харин шал өөр хэрэг.

Гуравдугаарт нь мөнгө угаасан. Гурван хувийн хүүтэй зээл авчихаад 50, 60 хувийн хүүтэй банк санхүүгийн байгууллагаар дамжуулаад ард түмнийг шулсан.

Тиймээс энэ гэмт хэрэг мөн. Ард түмний хөрөнгө оруулалтыг замаас нь дээрэмдсэн ЖДҮ-чдыг огцруулж, хариуцлага гэж байдгыг мэдрүүлэх ёстой.

Б.Учрал

*

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • зочин: Нэрээ солихыг шаардаагүй бна уу
  • Кумай: Та кино болгоорой_таниар бахархдаг шүү
  • зочин: буруу зүйл хийсэн бол тэгээл болоо болоо
  • zochin: Dorjzodov, humuusiin bugd l meddeg zuiliig gargaj tavisan ni zuv. Daanch odoo hulchigar, har amia boddog...
  • nyamaa: Hereg alga pizda