|

Прокурорын байгууллагад авлигачид ажиллах ёсгүй

jenco prokuror

Ерөнхийлөгч Х.Баттулга хэд хоногийн өмнө  1993 оноос хойш прокурорын байгууллагад ажилласан А.Цэрэнсодном гэгчийг УЕП-ын орлогчийн албан тушаалд зүтгүүлж байгаагаа албан ёсоор “зарласан” билээ. Гэвч харамсалтай нь саяхан  А.Цэрэнсодном прокурорын хүн дарамталж, мөнгө авсан тухай бичлэг тарсантай холбоотойгоор Ерөнхийлөгч саналаа буцаасан тухай мэдээлэл гарч олон нийтийн дунд ихээхэн шуугиан дэгдлээ. Тэгвэл УЕП-ын орлогчид горилогч А.Цэрэнсодном гэгч нь ихээхэн баялаг намтартай нэгэн болохыг хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд дуу дуугаа авалцан мэдээлж эхлэв. Тодруулбал, тэрээр өмнө нь прокурорын байгууллагад ажиллаж байхдаа гэмт хэрэгт холбогдож, шалгагдаж байсан нэгэн аж.

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдэд бичиж байгаагаас үзэхэд тэрээр 2003-2005 онд “Тээврийн прокурорын газар” орлогч даргаар ажиллаж байхдаа зам тээврийн ослын хэргийн шинжээчийн дүгнэлтийг мөрдөн байцаагчтайгаа нийлж будлиантуулж, хуурамчаар үйлдсэн хэрэгт унаж байсан гэнэ. Ингээд А.Цэрэнсодном нь ажлаасаа халагдаж, мөрдөн байцаагч нь ял авснаар хэрэг намжсан түүхтэй ба үүний дараа тэрээр  МХЕГ-т байцаагчаар ажилд орж, тэндээсээ “Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар”-т Хуулийн хэлтсийн даргаар томилогдсон байна.

Дараа нь  тэрээр тус газрын дарга Д.Батхуяг ял авсан дуулиантай жилүүдэд тэнд ажиллаж байгаад “Эрдэнэт” үйлдвэрийн хуулийн хэлтсийн даргаар томилогдсон байх бөгөөд зөвхөн 2016 онд прокурорын байгууллагын хаалгыг дахин татаж, орж ирсэн нэгэн юм байна. Хамгийн сүүлд тэрээр Сүхбаатар дүүргийн прокурорын газарт хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокуророор ажиллаж байгаа ба өдгөө “Бусдаас их хэмжээний мөнгө авч гадаадад сургуульд сурсан, бусдыг дарамталж авилга авсан” гэдэг өргөдлийн дагуу АТГ-т шалгагдаж байгаа ажээ. Тодруулбал АТГ-аас А.Цэрэнсодномд  НПГ-т ажиллаж байхдаа иргэн Н-ээс бусдаар дамжуулан 154 сая төгрөгийн хахууль авсан байж болзошгүй асуудлаар хэрэг бүртгэл нээсэн гэнэ. Энэ бүхнийг юуны учир өгүүлэв гэхээр олон жилийн өмнө Улсын ерөнхий прокурорын газрын орлогч дарга Л.Отгонбаяр гэгч этгээд шоронд ял эдэлж байсан архагшсан ялтантай хамсан гэм зэмгүй өч төчнөөн иргэдийг хэлмэгдүүлж, олон арван жилээр шоронд суулган амьдын тамд унагаж байсан  аймшигтай түүх байдаг гэдгийг нэхэн сануулахын ялдамд ер нь хууль хяналтын байгууллагад томилогдох гэж байгаа хүмүүсийг төр засгаас маш өндөр шалгууртайгаар шалган авах нь зүйд нийцэх бөгөөд эс тэгвээс дээр дурьдсан Л.Отгонбаяр гэгч амьд босоо ороолонтой адил этгээдүүдээр хуулийн байгууллага дүүрвэл монгол улсад хууль ёс алдагдаж, энэ улс оронд жирийн иргэн амьд явах эрхээ эдэлж чадахгүйд хүрнэ гэдэг нь дамжиггүй юм. Тийм болохоор дээр дурьдсан Ерөнхийлөгч Х.Баттулга А.Цэрэнсодном прокурорыг УЕПГ-ын орлогчоор томлох гэж байгаад түүнтэй холбоотой нууц бичлэг гарсантай холбогдуулан нэрийг нь татаж байгаа явдал нь өнөө үед тун чухал маш зөв зүйтэй явдал мөнөөс мөн бөгөөд хэрвээ Ерөнхийлөгч Х.Баттулга алдаж эндэн, өдгөө прокурорын байгууллагад ид өрнөж буй алдаа завхарлыг уучилж, өмнөх удирдлагуудаасаа ялгагдахгүй этгээдүүдийг дахин өндөр албан тушаалд томилвол дахиад л өнөөх чөтгөрийн тойрог үүсч энэ бүх бузар булай явдал хэзээ ч арилахгүй болох гай гамшиг нүүрлэх нь ойлгомжтой юм. Тиймээс эцэст нь өгүүлэхэд Монгол улсад дахин 37 он шиг зүйлийг давтагдуулахгүйн тулд төр засаг маань маш анхааралтай байж, асар өндөр хариуцлагатай хүнийг хууль хяналтын байгууллагын тэргүүнээр томилж байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсэхийн зэрэгцээ энэ цөвүүн цагт сонор сэрэмжээ алдаагүй эрхэм Ерөнхийлөгчдөө баярлалаа гэж хэлье.

Ж.Бат  

Эх сурвалж: Guren.mn

18 Сэтгэгдэл сэтгэгдэл “Прокурорын байгууллагад авлигачид ажиллах ёсгүй”

  1. The time to study or go to the material or sites we have linked to beneath.

  2. Sites of interest we’ve a link to

  3. please go to the web pages we comply with, like this one, as it represents our picks through the web

  4. although internet sites we backlink to below are considerably not related to ours, we really feel they may be in fact worth a go by means of, so have a look

  5. Sites of interest we’ve a link to

  6. check below, are some totally unrelated web-sites to ours, nevertheless, they may be most trustworthy sources that we use

  7. we came across a cool web site that you simply may take pleasure in. Take a appear for those who want

  8. The info talked about inside the post are a number of the most beneficial accessible

  9. Sites of interest we have a link to

  10. just beneath, are many absolutely not connected web sites to ours, nevertheless, they are surely worth going over

  11. Here are a few of the web-sites we advocate for our visitors

  12. Here are several of the web sites we recommend for our visitors

  13. check beneath, are some entirely unrelated web-sites to ours, even so, they are most trustworthy sources that we use

  14. the time to read or pay a visit to the content or web-sites we’ve linked to below the

  15. that is the end of this post. Right here you will obtain some web-sites that we believe you will value, just click the hyperlinks over

  16. Here are a few of the web-sites we advise for our visitors

  17. please pay a visit to the internet sites we comply with, such as this a single, as it represents our picks through the web

  18. The information and facts mentioned in the write-up are some of the best readily available

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • سكس رومانسي مترجم: Every...
  • Candra: Hello colleagues, pleasant piece of writing and nice arguments commented here, I am genuinely enjoying by...
  • نيك محارم ساخن: please take a look at the...
  • Rochelle: What’s up, I check your blog daily. Your writing style is awesome, keep doing what you’re...
  • Coy: I truly love your website.. Great colors & theme. Did you create this website yourself? Please reply back as...