|

Ширээний теннисний аваргууд тодорлоо

17

Увс /МОНЦАМЭ/. Хүүхдийн спортын 6 дугаар их наадмын ширээний теннисний тэмцээн Өмнөговь суманд энэ амралтын өдрүүдээр болж өнгөрлөө. Тэмцээн 9-өөс доош нас, 10-12, 13-15, 16-18 насны ангилалд ганцаарчилсан болон дан хос, багийн төрлөөр боллоо.

Тухайлбал, 9-өөс доош насны охидод Тариалан сумын Д.Хүслэн, хөвгүүдэд Улаангом сумын Ерөнхий боловсролын 6-рсургуулийн Ц.Шинэбаян нар тэргүүлсэн юм. Харин 10-12 насны охидод Өмнөговь сумын Н.Энхрий, хөвгүүдэд Өмнөговь сумын Д.Дагвадорж, 13-15 насны охидод Өмнөговь сумын Б.Сарангарав, хөвгүүдэд мөн сумын Д.Базаррагчаа, 16-18 насны охидод Улаангом сумын Ерөнхий боловсролын 3-р сургуулийн Б.Тэгшцэцэг, хөвгүүдэд Цогцолбор 2-р сургуулийн Д.Гансүх нар тус тус аваргаллаа.

Тэрчлэн 13-15 насны дан хос охидын төрөлд Өмнөговь сумын Б.Номин, Б.Сарангарав нар, хөвгүүдэд мөн сумын Ү.Эрхэм, П.Хишигдалай нар түрүүлсэн бол 16-18 насны охидын дан хос төрөлд Улаангом сумын Ерөнхий боловсролын 6-р сургуулийн Б.Цэнгэлмаа, Д.Энхзаяа нар, хөвгүүдэд Цогцолбор 1-р сургуулийн Б.Гүндалай, Б.Эрдэнэтогтох нар тус тус тэргүүллээ. Багийн дүнгээр Өмнөговь сумын сурагчид тэргүүн байр эзэлсэн юм.

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Hai: Normally I do not read post on blogs, but I would like to say that this write-up very compelled me to check out...
  • Latasha: Hello would you mind letting me know which web host you’re working with? I’ve loaded your blog...
  • Sanford: Hello, after reading this amazing post i am too delighted to share my knowledge here with colleagues. Also...
  • Florian: This post offers clear idea in support of the new people of blogging, that truly how to do blogging and...
  • fertilizer control order ppt: Gardening is a great approach to escape the stress involving lifestyle by working...