|

Т.Цэрэндолгор: Дэлхийн спортын түүхэнд Монголынхоо нэрийг мөнхөлж яваадаа л баярлаж явна

50

Монгол хүний ур чадварыг гайхуулж, Мастерсуудын Олимпийн наадмын 4 удаагийн аварга, Дэлхийн есөн удаагийн аварга, Азийн 11 удаагийн аварга хэмээх БАХДАМ амжилтын эзэн болсон ОУХМ Төмөрбатын Цэрэндолгор гуайтай ярилцлаа.

Өдгөө 81 настай тэрбээр энэ жил Польшийн Торун хотноо болсон ДАШТ-ээс нэг алт, дөрвөн мөнгөн медаль хүртлээ. Ингэснээр ДАШТ-ий есөн түрүүтэй, 10 мөнгө, долоон хүрэл медальтай болов.

Т.Цэрэндолгор гуай өнгөрсөн жил Испанид ДАШТ-с нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль авсан. Азийн дээд амжилтыг 10, улсынхыг 18 удаа шинэчилсэн Т.Цэрэндолгор дөрвөн жилд нэг удаа болдог Шинэ Зеландын Оакланд хотод зохиогдсон ахмадын дэлхийн наадам (мастерсын олимп хэмээн үнэлэгддэг)-ын алт 4, мөнгө 1, дөрвөн хүрэл, Азийн АШТ-ий 11 алт, 17 мөнгө, дөрвөн хүрэл, олон улсын тэмцээний 18 алт, таван мөнгөн медальтай.

Т.Цэрэндолгор гуай 2017 онд Дэлхийн мастеруудын спортын наадам /Ахмадуудын олимп/ Шинэ Зеландын Оакланд хотноо болоход дөрвөн алт, нэг мөнгө, нэг хүрэл, нийт зургаан медаль хүртсэн.

– ДАШТ-д өндөр амжилт гаргаж 5 медаль хүртэн, төрийн дууллаа эгшиглүүлсэнд баяр хүргэе.

-Маш их баярлалаа. Өдийг хүртэл намайг дэмжиж ирсэн бүх хүнд баярлалаа. Ямар ч байсан тэднийхээ итгэлийг алдахгүйг хичээлээ. Маш их баярлаж байна.

– Мастерсуудын ДАШТ-д хэдэн жил оролцож байна вэ?

– ДАШТ-д 17 жил тасралтгүй оролцож байна. Энэ хугацаанд эх орныхоо нэрийг өндөрт өргөж, төрийнхөө дууллыг эгшиглүүлж яваадаа туйлын их баяртай байна. Энэ хугацаанд Азийн рекордыг 10 удаа шинэчиллээ. Үүнээс 6 нь шинэчлэгдэж 4 нь миний нэр дээр одоо хүртэл байна. Дэлхийн аварга цолыг есөн удаа, Азийн аварга цолыг 11 удаа хүртлээ. Мастерсын Олимпод 5 удаа түрүүллээ. Энэ амжилтыг гаргахад байнга дэмжлэг үзүүлж байдаг хамт олондоо баярлалаа.

– Та аль нутаг усны хүн билээ?

-Би Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул. 1957 онд сургуулиа төгсөөд, техникумд суралцаад, ХААИС-ийг төгссөн. Түүнийхээ хажуугаар биеийн тамир спортоор хичээллээд өдийг хүртэл 61 жил спортоор хичээллээд явж байна.

– Хөнгөн атлетикийн спортоор хэзээнээс хичээллэж,  амжилт үзүүлж эхэлсэн бэ?

-Анх 1958 оноос эхлээд хичээллэсэн. 1959 онд Оюутан залуучуудын Бүх ард түмний спартикадад алтан медаль хүртэн амжилтын гараагаа эхлүүлж байсан даа. Шидэлтийн төрлүүдээр 1958-1964 он хүртэл улсын дээд амжилтуудыг 18 удаа тогтоож байсан. Түүнээс хойш Намжилмаа маань миний амжилтуудыг үргэлжлүүлээд аваад явсан.

– Дэлхийгээс нийт хэдэн медаль аваад байгаа вэ?

-Тив дэлхийн тэмцээнүүдээс авсан медаль 110 гараад явж байна.

-Ноднин ДАШТ-ээс хошой алтан медаль авсан билүү?

-Ноднин Испани улсад эндээс ганцаараа явж, Алтанцэцэг маань цаанаас надтай нийлж, хошой алтан медаль, нэг мөнгөн медаль хүртсэн. Уржнан Мастерсын наадмаас /Мастерсын ОЛИМП/ 4 төрөлдөө АЛТ, нэг төрөлдөө мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн.

-Тамирчин хүний гол бэрхшээл зардал мөнгө байдаг?

-Мастерсуудын тэмцээнд монголоос оролцох тамирчин бол зөндөө байгаа. Бид хувиасаа мөнгө төгрөгөө гаргадаг учраас тэмцээнд уралдаанд олон хүн орж чадахгүй байна. Эдгээр тамирчдаа тэмцээнд оролцох боломжоор жоохон дэмжээд өгвөл эхний гурван байранд ороод амжилт гаргах боломжтой хүн олон байна даа.

– Таны хувьд?

-Манайх их олуулаа өнөр өтгөн айл. 1960 онд нэгдэлдээ малаа тушаагаад найман дүүгээ, аав ээжтэйгээ хотод оруулж ирж байлаа даа. Энэ хэдийн маань үр хүүхдүүд тив дэлхийгээр тарцан, сайхан амьдрах гээд зүтгэж явж байна. Энд монголдоо ажил хийгээд сайхан амьдрах боломж хэцүү байна шүү дээ. Намайг дүү нар маань “Тэмцээнд оролцох төлөвлөгөө гаргаад өгөөрэй” гэдэг юм. Одоо өөрсдөө интернэтээс хараад “та аль аль тэмцээнд явах юм” гэж асуугаад хоорондоо ярилцаад боломж бололцоогоороо мөнгө төгрөг цуглуулаад өгнө. Зарим нь янз бүрийн бараа явуулаад зараад мөнгө болгоорой гээд чадлынхаа хэрээр, эрвийх дэрвийхээрээ зүтгэж байна. Би заримдаа тэтгэврийн зээл авна. Тэмцээнд оролцох зардлаа болгоод авбал тэгээд санаа амарна даа. Энэ жил 4 тэмцээнд оролцох бодол байна. Эхнийх нь энэ. Нэг алт, 4 мөнгөн медаль авлаа.

Эгч нь тэтгэвэрээрээ тэмцээнд явна гэвэл боломжгүй шүү дээ. Ямар ч байсан миний хамаатан садан, үр хүүхдүүд маань намайг зардал мөнгөөр дутаахгүй л авч явж байна. Уг нь манай бүх тамирчид тэмцээнд оролцоод явчихвал өндөр амжилт үзүүлэх боломж байлаа. Даанч зардал байхгүйн зовлон тамирчдад их байна.

– Тэтгэвэр гэснээс та хэдийг авдаг вэ. Хэр хүрэлцээтэй байдаг бол?

-580 000. Ер нь хүрэлцээ тааруу. Миний өвдөг тааруу болсон, нэг машин барина. Тэрэндээ бөөрөнцөг, зээрэнцэг, жад, дүүгээр гээд техник хэрэгслээ ачиж аваад явна. Шатахуун тос гээд л… Тэрнээс гадна энэ спортыг хөгжүүлэх, бэлтгэлээ хийх гэхээр талбай, техник, хэрэгсэл, тоног төхөөрөмж байхгүй байна. Миний хувьд гэхэд шидэлтээ хийх талбай алга.

-Тэмцээнд оролцох бэлтгэлээ хаана яаж хийдэг хэрэг вэ?

– Эндээ л өөрсдийн боломжийнхоо хэрээр бэлтгэл сургуулилтаа хийгээд явдаг. Манайд чинь бэлтгэл хийх зориулалтын талбай байхгүй. Эмээ нь нэг жижиг тэргэндээ техник хэрэгслээ ачиж аваад, хаана хүн багатай газар байна гээд л хайна шүү дээ. Өглөө эрт хөдөлгөөн орохоос өмнө Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ч юм уу Туул голын эрэг дээр очиж бэлтгэл хийнэ.

Монголын үндэсний олимпийн хорооны зүүн талын овгор шороотой хэсэг байдаг. Тэнд бэлтгэл хийж байгаа техник хэрэгслээ булаад, нуугаад орхичихдог юм. Тэгэхгүй бол аваад явчихна. Техник хэрэгсэлээ машиныхаа арын багаажнаас гаргахгүй шүү. Тэр 40, 50 кг хүнд ачааг би байн байн буулгаж зөөж, өргөж чадахгүй шүү дээ. Тийм болохоор үргэлж авч явдаг.

ХААИС төгсөөд яаманд, мэргэжлээрээ ажиллаад спортоо нэг хэсэг завсарласан. Зах зээлийн шилжилтийн үед ч спортоор хичээллэх хэцүү байлаа даа. 2002 оноос харин тууштай спортоороо хичээллээд өдий хүртэл зүтгэж явна. Нас ахиад, бие өвдөөд, эм тариа эргүүлээд эхлэхээр их хэцүү юм билээ. Биеийн тамираар хичээллээд, бэлтгэл дасгал хийгээд ирэхээр бие сэргээд сайхан шүү. Би хоёр жил өвчтэй гэрт хэвтсэн. Бэлтгэлээ хийхгүй болохоор булчингийн үйл ажиллагаа алдагдаад хэцүү. Бэлтгэлээ хийгээд байхад ядаж эрүүл мэндэд тустай. Одоо мастеруудын холбоо байгуулагдаад, олон ахмадуудыг тэмцээн уралдаанд оролцуулж байна. Харж хандах байгуулагатай, болгож бүтээнэ гэсэн хамт олонтой байхад сэтгэл санаа ч гэсэн өөдрөг, ажил үйлс бүтэмжтэй сайхан байна.  Тэмцээнд ордоггүй юм гэхэд ядаж л эрүүл мэндэд тустай шүү дээ.

-Олимп, дэлхийн аваргад медаль хүртсэн тамирчдыг төр засаг хүлээн авч шагнал гардуулдаг. Харин та бүхнийг хүлээн авч байсан уу?

– Ч.Наранбаатар дарга маань л бидэнтэй ойр байж, биднийгээ дэмжсээр ирлээ. Мастерсын холбоо байгуулаад, биднийгээ дэмждэг Ч.Наранбаатар даргадаа их баярладаг. Хамт олонтой байна гэдэг үнэхээр сайхан. Өмнө нь биднийг Мастеруудын тэмцээнд амжилт гаргаад ирж байгааг хэн ч мэдэхгүй, хүлээж ч авдаг газар байдаггүй байлаа. Энэ жил харин хүмүүс маш их анхаарал хандуулж байна. Цахим орчин, мэдээлэл хөгжинө гэдэг үнэхээр сайхан юм. Хүн болгон л баяр хүргээд, ахмад тамирчдаараа бахархаад Алдар цол өгье гэж байгаад нь баярлаж байна. Ц.Раднааг уралдаад, гүйгээд түрүүлж байгаа бичлэгийг үзээд хүмүүс их баярлаж, бахархсан байналээ. Энэ сайхан мэдээллийг түгээж өгдөг сэтгүүлчиддээ, ард түмэндээ маш их талархсанааа илэрхийлье.

-Жилд хэчнээн тэмцээнд оролцдог вэ?

-Өөрсдийн боломжоороо оролцоно. Хамгийн гол нь замын зардлаа яаж олох вэ гэдэг нь гол зовлон болдог. Бидний хувьд тэтгээд дэмжээд явуулчих газар байхгүй хэцүү. Төр засгаас явуулаад байх боломж ч байхгүй. Харин Ахмадуудын мастерсын холбоо байгуулагдаж бид нараа боломжийнхоо хэрээр тэмцээнд явуулж харж үздэг болоод байгаад бид нар маш их баярлаж байгаа. БТСГ Ц.Шаравжамц даргатай хамт олон бас сүүлийн үед анхаарал хандуулж байгаа. Хөнгөн атлетикийн бөөрөнцөг, зээрэнцэг, жад, дүүгүүр шидэлт гээд л шидэлтийн бүх төрлөөр хичээллэж медаль авдаг. Бэлтгэл сургуулилт хийх талбайгүй, дэмжих газар байхгүй болохоор энэ спортоор хичээллэдэг залуус бараг алга.

-Таны цаашдын зорилго?

– Дэлхийн түүхэнд, Монголынхоо нэрийг мөнхөлж яваадаа л баярлаж явна даа. 100 нас хүртлээ энэ тэмцээнд оролцоод явах боломжтой учраас улам их хичээх болно. Зуу насалтлаа тэмцээнд оролцоно гэдэг гоё байгаа биз дээ. Би гэхэд ноднин насандаа хамгийн залуу нь байсан. Энэ жил гэхэд 80-84 насны ангилалд ороход хамгийн залуу нь би байсан. Ц.Раднаа маань ч гэсэн 85 -89 насандаа хамгийн залуу нь байсан гэсэн.

– За. баярлалаа. Таньд улам их амжилт гаргахын хүсэн ерөөе. 

– Баярлалаа. Та бүхэнд ч гэсэн ажил хөдөлмөр, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Ч.Амар

Спортын түүхэнд өндөр амжилт гарган, монголынхоо нэрийг өндөрт дуурсган яваа Т.Цэрэндолгорт гуайдаа улам их амжилт хүсэн ерөөе. Түүний амжилтыг дэмжин, хамтран ажиллах байгууллага, хувь хүн байвал манай сайттай холбогдох бүрэн боломжтой. 

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • dorotheaec60: Enjoy daily galleries http://lesbianpiss.watchfreepo rn.instakink.com/?abbie allie porn hub streaming...
  • nitaad2: Sexy teen photo galleries http://famouspornstas.allprobl og.com/?jolie free lick and squirt porn school girl...
  • nutag.mn: There is a distinguish recompense an probe to winning. nutag.mn http://bit.ly/2NLSbAi
  • Wesleyfap: can viagra help with zoloft effects viagra generic
  • FrancesLon: Привет. Мое имя Милана. Познакомлюсь с мужчиной для встречи. Приеду к тебе на район или встримся у меня....