|

Сорхугтани хатны бунхан, сургууль

15552952165cb3ebf0f3719Хэрэйдийн Тоорил ханы дүү Жаха Хамбын охин Сорхугтани 1203 оны орчим Чингис хааны отгон хүү Тулуйтай ураг барилджээ. Тэрбээр дэлхийн олон орны түүх соёлд үнэтэй хувь нэмэр оруулсан Мөнх, Хубилай, Хүлэгү, Аригбөх гэсэн монгол хааныг төрүүлж өсгөсөн мөнхийн гавъяатай.
Сорхугтани христийн шашны несторын урсгалыг шүтдэг байсныг Марко Пологийн тэмдэглэлд дурджээ. Гэвч тэрбээр бүх шашинд хүлээцтэй ханддаг ухаалаг хүн байсныг түүний амьдралын замнал харуулдаг.
“Судрын чуулган”-д өгүүлснээр Сорхугтани хатан Тулуйн захирч байсан арван түмэн их цэрэг хийгээд эрт үед хуваан өгсөн монгол өрх, Хебей мужийн дөрвөн түм, Бухар хотын гурван мянган өрхийг захирч байв. Сорхугтани хатан 1252 оны 3-р сард тэнгэрт хальсан, Бурхан халдун уулнаа Их хоригт нутаглуулжээ. Сорхугтани хатан исламын шашинтнуудыг төрийн бодлогоор дэмждэг байв. Тэрбээр исламын шашинтнуудыг мянган лангийн шижир алтаар шагнаж, Бухар хотод эрдэм мэдлэгийн төв байгуулсан гавьяатай.
ЮНЕСКО-гоос “Мөнхийн хот” өргөмжилсөн Бухар хотод Монголын түүхтэй холбоотой хана хэрэм, сүм, сургуулиудын нэг нь Сорхугтани хатны байгуулсан сургууль юм.
Хатан амьд ахуйдаа 1250-аад оны орчим ислам мөргөлтний мянган хүүхдэд зориулан медресе буюу шашны сургуулийг Бухар хотод байгуулжээ. Нутгийн иргэд хатанд талархаж, ач гавьяаг нь үеийн үед дурсан санах зорилгоор уг медресийг “МОНГОЛ ХАТНЫ СУРГУУЛЬ” хэмээдэг аж. Сургуулийг байгуулахад 1000 лан алт зарцуулсан гэдэг.
Сорхугтани хатны БУНХАН өдгөө Иран улсад чанд хамгаалалтын дор бүрэн бүтэн хадгалагдаж байдаг.

Эх сурвалж: Аархал

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • dorotheaec60: Enjoy daily galleries http://lesbianpiss.watchfreepo rn.instakink.com/?abbie allie porn hub streaming...
  • nitaad2: Sexy teen photo galleries http://famouspornstas.allprobl og.com/?jolie free lick and squirt porn school girl...
  • nutag.mn: There is a distinguish recompense an probe to winning. nutag.mn http://bit.ly/2NLSbAi
  • Wesleyfap: can viagra help with zoloft effects viagra generic
  • FrancesLon: Привет. Мое имя Милана. Познакомлюсь с мужчиной для встречи. Приеду к тебе на район или встримся у меня....