|

Эртний түүхт Япон улсын мөнгөн дэвсгэрт

57053739_2034253376884378_2731219044110696448_nЭртний түүхт Япон улс мөнгөн дэвсгэрт дээрээ залсан эрхмүүд энэ ард түмний эрхэмлэл хандлагыг илэрхийлэх шиг.
10.000 иений дэвсгэрт дээрх эрхэм бол Фүкүзава Юкичи. Тэрээр Мэйжийн үе(1868-1912) буюу их шинэтгэлийн жилүүдэд амьдарч ялзарсан засаг, дорой иргэд бүхий хуваагдсан нийгмийг эдгээх арга нь оюунлаг, боловсорсон ард түмэн юм гэж ажилласан сэтгэгч, нийгмийн зүтгэлтэн байжээ.
Мөн “Тэнгэр бурхан хүний дээр хүн бүтээгээгүй, хүний доор хүн бүтээгээгүй” гэж хүнийг угсаа гарал, үндэс язгуураар хуваах цаг өнгөрч эрдэм боловсролоор ялгагддаг цаг ирлээ гэж байж.
5000 иений дэвсгэрт дээрх эрхэм бол Хигүчи Ичиёо. Тэрээр 24 наслахдаа Японы орчин үеийн уран зохиолын төлөөлөл болох бүтээлүүдийг үлдээсэн.
1000 иений дэвсгэрт дээрх эрхэм бол Ногүчи Хидэо. Тэрээр олон мянган амийг авсан халдварын вирусыг эмчлэх аргыг нээж байжээ. Харамсалтай нь бусдад туслахын тулд халдварын голомтод ажиллаж байгаад амь эрсэджээ.
Энэ бүхнээс харьцуулахад үндэстний сэргэн мандалт, хөгжил дэвшилд эзэн хаад баатруудаас илүү эрдэмтэн мэргэд, соён гэгээрүүлэгчид чухал үүрэгтэй гэж үздгийн илрэл ажээ.

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Lamont: Thanks for one’s marvelous posting! I quite enjoyed reading it, you can be a great author.I will ensure...
  • Raleigh: Nice post. I was checking constantly this blog and I’m impressed! Very useful information specially...
  • Bandar Ceme Online: vivid snapknowledge. http://photograwiki.com/index. php?title=User:Cemeonline
  • Noemi: We’re a gaggle of volunteers and starting a brand new scheme in our community. Your website offered us...
  • Fanny: Asking questions are truly nice thing if you are not understanding anything totally, however this article...