|

Газрын эрхийн нээлттэй дуудлага худалдаанд оролцож ялагчаар тодорсон иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмших эрх олголоо

gazarНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Газар эзэмших эрх олгох тухай” захирамж гаргалаа. Захирамжаар 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулагдсан Газрын эрхийн нээлттэй дуудлага худалдаанд оролцож ялагчаар тодорсон дараахь нэр бүхий иргэн, аж ахуйн нэгжид тус тус 20 жилийн хугацаатай газар эзэмших эрх олголоо. Үүнд:
  • Б.Мөнх-Учрал нь дуудлага худалдаанд дуудсан үнэ болох  201 сая төгрөгийг бүрэн төлсөн тул Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны  нутаг дэвсгэр дэх  “Авто худалдааны цогцолбор” хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний бүс-8-д байршилтай худалдаа үйлчилгээний зориулалттай 0.2 га газар
  • “Батсээр” ХХК нь дуудлага худалдаанд дуудсан үнэ болох  360 сая төгрөгийг бүрэн төлсөн тул Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны  нутаг дэвсгэр дэх “Авто худалдааны цогцолбор” хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний бүс-4-д байршилтай худалдаа үйлчилгээний зориулалттай 1.2 га газар
  • Ж.Энхболд нь дуудлага худалдаанд дуудсан үнэ болох  327 000 000 сая төгрөгийг бүрэн төлсөн тул Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны  нутаг дэвсгэр дэх  “Авто худалдааны цогцолбор” хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний бүс-3-д байршилтай худалдаа үйлчилгээний зориулалттай 1.0 га газар
  • С.Анхбаяр нь дуудлага худалдаанд дуудсан үнэ болох  418 сая төгрөгийг бүрэн төлсөн тул Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны  нутаг дэвсгэр дэх “Авто худалдааны цогцолбор” хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний бүс-2-А-д байршилтай худалдаа үйлчилгээний зориулалттай 0.6 га газар
  •  2 байршилд ялагчаар тодорсон иргэн Ш.Эрдэнэбат нь дуудлага худалдаанд дуудсан үнэ болох нийт 790 сая төгрөгийг бүрэн төлсөн тул Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны  нутаг дэвсгэр дэх “Авто худалдааны цогцолбор” хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний бүс-1-А-д байршилтай худалдаа үйлчилгээний зориулалттай 0.3 га, бүс-1-Б-д байршилтай худалдаа үйлчилгээний зориулалттай 0.3 га газар
Энэхүү захирамж гарсантай холбогдуулан газар эзэмшүүлэх гэрээг байгуулж, гэрчилгээг олгон газрын улсын бүртгэлд бүртгэж, газрыг актаар хүлээлгэн өгөхийг нийслэлийн Өмчийн харилцааны газарт, тухайн газарт баригдах барилга байгууламжийн зураг төслийг хянан баталж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт  тус тус үүрэг болголоо. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Benny: Hello very nice website!! Guy .. Excellent .. Amazing .. I will bookmark your web site and take the feeds...
  • Angelina: I know this web page presents quality dependent articles and additional stuff, is there any other web page...
  • Fredericka: This is very interesting, You’re a very skilled blogger. I’ve joined your feed and look...
  • Liam: Hello, every time i used to check blog posts here early in the dawn, because i enjoy to find out more and more....
  • Tamika: There’s definately a lot to find out about this subject. I really like all the points you have made....