|

Туйлын туяа нарнаас ирэх соронзон шуурганаас дэлхийг хамгаалдаг

Nature-Landscape-Aurora-Borealis-HD-WallpaperХойд мөсөн туйлтай ойр оршдог Швед, Норвеги улсуудын хойд хэсгээр ногоон өнгийн туйлын туяа үзэгдсэн байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэ туйлын туяа нь  2003 оноос хойш үзэгдэж байгаагүй их хэмжээтэй цацраг ялгаруулж байгаа туяанд тооцогдож байна. Мөн Туйлын туяа нь нарны соронзон шуурганаас хамаарч бий болдог байна.

Хэдийгээр нар дэлхий хоёрын хоорондын зай 150 сая км ч нарнаас үүссэн соронзон орон дэлхий болон бусад гарагуудад их бага хэмжээгээр нөлөөлдөг байна. Туйлын туяа нь дэлхийгээс цацарч, замдаа нарнаас ирэх соронзон шуургыг саармагжуулж манай гаригийг соронзон орны нөлөөнөөс хамгаалж байдаг сайн талтай гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл энэ үзэгдэл нь нар дэлхий хоёрын зохилдлогоо юм байна.

Соронзон орны өөрчлөлт нь Хойд туйлын ойролцоо нисч байгаа агаарын хөлгийн цахилгаан холбоо, соронзон гүйдэл, харилцаа холбоонд нөлөөлж, цаашлаад онгоцны цахилгаан болон хөдөлгүүрийг унтраах аюултай байдаг байна. Мөн нарнаас ирэх соронзон шуурга нь дэлхийн таталцлын хүчинд нөлөөлөх болон GPS  буюу байршил тодорхойлогч төхөөрөмжид доголдол учруулж, улмаар агаарын хөлөг байршлаа алдаж, төөрч будилах явдал гардаг байна. Харин  Хойд туйлаас алсад оршдог улсуудын ард иргэдийн хувьд  байршил тодорхойлогч нь төөрч будлина гэсэн асуудал байдаггүй тул санаа зовох хэрэггүй.

Соронзон шуурга гар утас болон өндөр хүчдэл, цахилгаан дамжуулагчуудад муугаар нөлөөлж болох талтай. Гэхдээ эрдэмтдийн үзэж байгаагаар нарны шуурга одоохондоо тэгтлээ хүний амьдралд муугаар нөлөөлөх төвшинд очоогүй байгаа тул гоёмсог солонгорсон өнгө гаргадаг байгалийн үзэгдлийн шимтэн үзэх хэрэгтэйг сануулж байна.

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • dorotheaec60: Enjoy daily galleries http://lesbianpiss.watchfreepo rn.instakink.com/?abbie allie porn hub streaming...
  • nitaad2: Sexy teen photo galleries http://famouspornstas.allprobl og.com/?jolie free lick and squirt porn school girl...
  • nutag.mn: There is a distinguish recompense an probe to winning. nutag.mn http://bit.ly/2NLSbAi
  • Wesleyfap: can viagra help with zoloft effects viagra generic
  • FrancesLon: Привет. Мое имя Милана. Познакомлюсь с мужчиной для встречи. Приеду к тебе на район или встримся у меня....