|

Нийслэл рүү анхан шатны боловсруулалт хийгээгүй ноосон түүхий эд оруулахгүй

noosНийслэлийн Засаг дарга “Ноос боловсруулах үйлдвэрүүдийн талаар авах зарим арга хэмжээний тухай” А/230 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Монгол Улсын Засгийн газрын болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилгоор мэргэжлийн байгууллагуудын санал, дүгнэлтийн дагуу малын гаралтай анхан шатны боловсруулалт хийгдээгүй ноосон түүхий эдийг Улаанбаатар хотод 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн оруулахгүй байх шаардлагатай арга хэмжээг авч, хэрэгжүүлж ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын Цагдаагийн газарт тус тус үүрэг болголоо.

Мөн Аж үйлдвэрийн яам, Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран Улаанбаатар хотоос ноос угаах үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулж хэрэгжүүлэхийг нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Benny: Hello very nice website!! Guy .. Excellent .. Amazing .. I will bookmark your web site and take the feeds...
  • Angelina: I know this web page presents quality dependent articles and additional stuff, is there any other web page...
  • Fredericka: This is very interesting, You’re a very skilled blogger. I’ve joined your feed and look...
  • Liam: Hello, every time i used to check blog posts here early in the dawn, because i enjoy to find out more and more....
  • Tamika: There’s definately a lot to find out about this subject. I really like all the points you have made....