|

Нийтийн үйлчилгээ, инженер хангамжийн байгууллагуудад гамшгаас хамгаалах албан даалгавар хүргүүллээ

DSC_1330Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар нийслэлийн  инженер хангамж, нийтийн үйлчилгээний байгууллагуудад гамшгаас хамгаалах албан даалгаврыг хүргүүллээ. Албан даалгаврыг Улаанбаатар Дулааны сүлжээ ХК, Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ХК, Ус сувгийн удирдах газар НӨҮГ, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар НӨҮГ , Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар НӨҮГ, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-д албан бичгээр хүргүүлсэн. Эдгээр байгууллагад  доорх чиглэлээр гамшгаас хамгаалах ажлыг зохион байгуулж биелэлтийг нь эргэн тайлагнах юм. Үүнд:
  • Гамшгийн үед гарч ажиллах хүч хэрэгслийн судалгаа, шуурхай ажиллагааны схем гаргах
  • Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг тодотгох, Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн  шуурхай зохицуулах үйл ажиллагаатай уялдуулах
  • Цагийн байдал, аваарын нөхцөл байдлыг зөв үнэлж, шуурхай бүрэлдэхүүний ажил үүргийн хуваарийг тодорхой, оновчтой болгох, нөөцийн хөдөлгөөнийг зөв хийх дадал эзэмших
  • Хөдөлмөр, аюулгүй байдал, эрүүл ахуйн ажиллагааны дүрэм, зааварчилгааг тогтмол өгч хэвших
  • Шуурхай ажиллагааны ажил явагдах объектын ойролцоох талбайн аюулгүй байдлыг хангах үүднээс анхааруулах зурвас, тэмдэг тэмдэглэгээг байршуулах, гарч ажиллах шуурхай ажиллагааны албыг томилох
  • Штабын дадлага явуулж, мэргэжлийн анги бүрэлдэхүүнийг дадлагажуулах ажлыг улирал бүр зохион байгуулах
  • Шуурхай ажиллагааны явцад бусад байгууллагаас гарсан нөөцийн зардлыг хугацаа алдалгүй нөхөн төлж байх, болзошгүй аваарийн үед гарч ажиллах хүн хүчний бэлтгэл бэлэн байдал, тоног төхөөрөмжийн нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төвөөс мэдээллээ.

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Benny: Hello very nice website!! Guy .. Excellent .. Amazing .. I will bookmark your web site and take the feeds...
  • Angelina: I know this web page presents quality dependent articles and additional stuff, is there any other web page...
  • Fredericka: This is very interesting, You’re a very skilled blogger. I’ve joined your feed and look...
  • Liam: Hello, every time i used to check blog posts here early in the dawn, because i enjoy to find out more and more....
  • Tamika: There’s definately a lot to find out about this subject. I really like all the points you have made....