|

С.Амарсайхан: Амиа алдсан дөрвөн иргэний ар гэрт 2 өрөө байр олгоно

619

СХД-ийн нутаг дэвсгэрт 20 дугаар хороонд байрлах Төв цэвэрлэх байгууламжид ажиллаж байсан дөрвөн хүн амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 16-нд гарсан.

Тус осол Төв цэвэрлэх байгууламжийн лагийг сорох, шахах хоолойн насосны станцад гарсан бөгөөд албан үүргээ гүйцэтгэж байсан дөрвөн хүн амиа алдаж, таван хүн нь хийнд хордож эмнэлэгт хүргэгдсэн байдаг.

Өөрөөр хэлбэл, Төв цэвэрлэх байгууламжид амиа алдсан дөрвөн сайхан залуугийн ар гэр амьдралын нөхцөл байдал хүнд, бага насны хүүхдүүд нь өнчирж үлдсэн юм.

Тэгвэл, амиа алдсан дөрвөн иргэний ар гэрт тус бүр хоёр өрөө  байр, 36 сарын тэтгэмж, хүүхдүүдэд нь сурч боловсроход нь шаардлагатай тэтгэмж зэргийг олгохоор шийдвэрлэсэн талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан  өнөөдөр хийсэн мэдээллийнхээ үеэр онцоллоо.

Мөн тэрээр, “Төв цэвэрлэх байгууламжид үйлдвэрлэлийн осол болж дөрвөн хүний амь эрсэдсэн. Цаана нь нялх биетэй, жирэмсэн, өвчтэй хүмүүс үлдэж байгаа. Яг тэр осол болсон газар өмнө нь 8.1 тэрбум төгрөгөөр засвар хийсэн. Засвар чанаргүй хийснээ нуух гэж их хичээж байгаа” гэсэн юм.

Дашрамд дуулгахад, Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж хоногт 160,000 метр/куб бохир ус хүлээн авдаг байна.

Т.Гэрэл

 

*

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл