|

“Оюу толгой”-н алтны үйлдвэрлэл 187 хувь өсжээ

Oyutolgoi-11

“Оюу толгой” компани 2019 оны нэгдүгээр улирлын гүйцэтгэлийн тайлан болон шинэчилсэн тойм мэдээгээ танилцууллаа.

  • Зэсийн үйлдвэрлэл 45,800 тонн, 2018 оны нэгдүгээр улирлаас 18%-р илүү
  • Алтны үйлдвэрлэл 120,000 унци, 2018 оны нэгдүгээр улирлаас 187%-р илүү
  • 7 сая ам.долларыг татвар, хураамж, бусад төлбөрт төлсөн
  • 98 сая ам.долларыг үндэсний худалдан авалтад зарцууллаа.

Орон нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, дэд бүтцийг дэмжих чиглэлд:

“Оюу толгой” компани 46 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэн Ханбогд сум, Оюу толгойг холбосон 35.1 км замыг хоёрдугаар сард нээсэн. Зам барихдаа тухайн газрын байгалийн онцлогийг хамгаалж, нийт 10 мянга гаруй ховор ургамлыг Ханбогд сумын мод үржүүлгийн газарт шилжүүлэн суулгажээ.

Туркойз Хилл “Оюу толгой” энэ онд

  • 125,000-155,000 тонн баяжмал дахь зэс,
  • 180,000-220,000 унци баяжмал дахь алт үйлдвэрлэнэ хэмээн таамаглаж байна.

Гүний уурхайн бүтээн байгуулалтын явц:

Босоо ам 2-ын тоноглол, дулааны төв станц, уурхайн дэд бүтэц, гүний уурхайн материал зөөвөрлөх системийн болон гүний уурхайн голлох бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байна. Босоо ам 3 болон 4-ийн нэвтрэлтийн бэлтгэл ажил эхэлсэн.

Төслийн менежер Рио Тинто Босоо ам 2 (гол үйл ажиллагаа болон үйлчилгээний босоо ам)-н тоноглол, үйл ажиллагаанд хүлээн авах бэлтгэл ажлыг энэ оны 10-р сарын төгсгөлд дуусгах хүлээлттэй байна. Өмнө мэдээлсэнчлэн геотехникийн мэдээллийг илүү дэлгэрүүлэх, газрын нөхцөл байдал өөр болсонтой холбоотой уурхайн дизайн болон бүтээн байгуулалтын хуваарийг хянах шаардлага гарсан. Шинэчилсэн хуваарь оны сүүлээр бэлэн болно. Босоо ам 2-ын шинэчилсэн хуваарь үүнд багтаж байна.

“Оюу толгой”-н хамт олон аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавьж, Рио Тинто группийн хэмжээнд аюулгүй ажиллагааг сайн хангадаг уурхайн нэг хэвээр байна. Өнгөрсөн улиралд компанийн 200,000 хүн/цаг тутамд ногдох гэмтэл бэртлийн давтамж 0.09 байв.

“Оюу толгой” дэлхий даяарх бусад ижил үйл ажиллагаатай уурхайнуудын усны хэрэглээний 1/3-тэй тэнцэх хэмжээний буюу нэг тонн хүдэр боловсруулахад ердөө 0.46 шоо метр ус ашиглаж, дэлхийн жишиг байгаль орчны гүйцэтгэлээ үргэлжлүүлэн бататгав. Тайлант хугацаанд ус дахин ашиглалтын түвшин 86 хувь байлаа.

  • “Оюу толгой” компанийн ажиллах хүчний 93 хувь нь монгол ажилчид бөгөөд 20.8 хувийг Өмнөговь аймгийн иргэд, 57.3 хувийг гүний уурхайн төслийн ажилчид бүрдүүлж байна.
  • “Оюу толгой” компани 2019 оны нэгдүгээр улиралд 171,192 хүн/цагийн сургалтад нийт ажиллах хүчнээсээ 8,915 шахам үндсэн болон гэрээт ажилтанг хамруулсан.

Татвар, худалдан авалт, орон нутгийн хамтын ажиллагаа

  • Засгийн газарт 2010-2019 оны 1-р улирлын байдлаар 2.4 тэрбум орчим ам.долларыг татвар, хураамж болон бусад төлбөрт төлсний дотор 2019 оны эхний улиралд 57.7 сая ам.долларыг төсөвт, 28 сая ам.долларыг харилцагчдын НӨАТ*-д тус тус төлсөн.
  • Энэ оны нэгдүгээр улиралд 531 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласан. Тэдний 372 нь үндэсний компани бөгөөд Үйл ажиллагааны худалдан авалтын 78 хувийг эдгээр компаниудад зарцуулав. 2010-2019 оны нэгдүгээр улирал хамрах хугацаанд үндэсний худалдан авалтад 2.8 тэрбум ам.доллар зарцуулсан бол Өмнөговь аймгийн нийлүүлэгчдээс авсан бараа, үйлчилгээ худалдан авалтдаа 443 сая ам.доллар зарцуулсан байна.
  • 2019 онд орон нутгийн тогтвортой хөгжилд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээр 5 сая ам долларын санхүүжилт олголоо.

2019 оны нэгдүгээр улирлын үйлдвэрлэлийн тайлан 

Таамаглаж байсанчлан эхний улиралд ил уурхайн олборлолтын 4а шатны хатуулаг өндөртэй хүдэр боловсруулсан. Төлөвлөгөөт засвар хийсэн учир тээрмийн ашиглалтын түвшин өмнөх оны мөн үеийнхээс 3.2 хувиар буурсан.

Зэсийн дундаж агуулга жилийн үлдсэн хэсэгт буурах төлөвтэй. 

Гэвч, 2018 оны 1-р улиралд үе шат 6-гийн бага агуулгатай хэсгээс олборлож байсантай харьцуулахад үе шат 4-ийн өндөр агуулгатай хэсгээс олборлож эхэлсэнтэй холбоотойгоор зэс, алтны агуулга өндөр байснаар бууралтыг нөхсөн.

Өндөр агуулгатай хүдэр боловсруулснаар зэс, алтны метал авалтын түвшин 2018 оны 1-р улирлаас 5.4 болон 27.4 хувиар тус тус өссөн байна. Хүдэр дэх агуулга, метал авалт өссөнтэй холбоотойгоор 2018 оны 1-р улиралтай харьцуулахад зэсийн үйлдвэрлэл 18.2 хувиар өссөн.

Алтны үйлдвэрлэл 2018 оны 1-р улиралтай харьцуулахад 187.6 хувиар нэмэгдсэн нь үе шат 4-ийн нөлөөллөөр хүдэр дэх агуулга 135.2 хувь нэмэгдсэнтэй холбоотой. Гэхдээ үе шат 6-аас гарсан зөөлөн, агуулга багатай хүдэр болон хүдрийн овоолгоос боловсруулахтай хамааралтай алтны үйлдвэрлэл 2019 оны бусад үед, ялангуяа оны хоёрдугаар хагаст буурах төлөвтэй байна. Зэсийн дундаж агуулга ч мөн жилийн үлдсэн хэсэгт буурах төлөвтэй байна гэж тус компаниас мэдээлэв.

Б.Чимэг

Эх сурвалж: GoGo.mn

*

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл