|

Даланжаргалан суманд онц байдал зарлах хэмжээнд хүрчээ

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутгийн зөвлөлөөс ирүүлсэн мэдээллийг хүргэж байна.

Дорноговь аймгийн Даланжаргалан сум нь  аймгийн хамгийн хойд хэсэг, Улаанбаатар хотоос 300 км-т төмөр зам, засмал зам, цахилгаан шугам сүлжээ бүрэн орсон тал хээрийн бүс нутагт оршдог.  Даланжаргалан сум нь Элдэв, Өнгөт, Бичигт, УБТЗ-ын чулуу боловсруулах үйлдвэр байрших Олон-Овоо, Цомог баг гэсэн засаг захиргааны 5 баг, 3,000 орчим хүн амтай.

Тус сумын Их нартын тусгай хамгаалалтын газар нь Аргалын сүргийн нягтшилаараа дэлхийд 1-р байранд ордог бөгөөд ховор ан амьтад, таван хошуу мал сүрэг хоршин бэлчдэг нутаг.

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт сүүлийн хэдхэн жилийн дотор байгаль ан амьтан сүйтгэсэн, ард иргэдийн эрхийг зөрчсөн ноцтай асуудлууд тулгараад байгааг дараах хэдэн баримтаар дэлгэе.

400 гаруй мянган га талбай бүхий сумын газар нутгийн ихэнх хувийг  ашиглалт, хайгуул, түгээмэл тархацтай гээд нийт 108 тусгай зөвшөөрөл, 10 орчим түүхий эд боловсруулах үйлдвэрийн зөвшөөрлөөр олгож  нутгийн иргэдэд амьдрах газар, уух усгүй, малын бэлчээр үлдэхээргүй болоод байна.

Бид баримт нотолгоотой хэдхэн асуудлыг энд хөндөхийг зорилоо.

Баримт 1

1990 хэдэн оноос Даланжаргалан сумын Элдэвийн гол гэж говийн жижиг баянбүрд бүрдсэн үржил шимт хөрстэй хэсгийг бичил уул уурхайн бүс болгож Монголын алт МАК компанийн  Алаг толгойн уурхай нээгдснээр өнөөдөр нутгийн иргэдийн “эрүүл аюулгүй орчинд амьдрах” эрх зөрчигдөж эхэлсэн. МАК-ын уурхай нээгдсэнээс хойш борооны дараах мөөг шиг 10 км орчмын тойрог дотор 14 нүүрсний уурхай, 2 угаах үйлдвэр ажиллаж, тэдгээрийн тээврийн тоос тортог талаар дүүрэн хийсч  байна.

Чойр уулын аргал ирж уугаад явдаг, амаараа сагадаг байсан худаг нь одоо ширгэж, адуу үхэр далдартал ургадаг байсан дэрст хөндий одоо хөхөрч байгаа тухай нутгийн иргэн н.Дашцэрэн нулимас дуслуулан ярьж байна. Усгүй болсон иргэн ойролцоох худаг руу малаа услахаар ирэх очих замдаа бүтэн өдрийг барах боловч бас л ундрага нь муудсан худаг дээр өдрийг барж халуунд халж хүйтэнд хөрж хоёр жилийн нүүр үзлээ. Өвлийн хүйтэнд малчин хөгшид худаг сахиж өнгөрнө гэдгийг төсөөлөөд нэг үзээрэй.

Чингисийн хар алт ХХК-ын нүүрс угаах үйлдвэрийн дахин эргэлтэд оруулан ашиглах зориулалттай угаасан ус нөөцлөх зориулалттай сангийн технологийн бус ажиллагааны улмаас нэвчилт үүсч, химийн урвалтай бохир ус газар доогуур хөрс бохирдуулан урссаар нутгийн иргэдийн хотон дотор хиймэл булаг болон оргилж гарч ирж байна. Үүнийг иргэн н.Долгормаагийн хотноос авсан зурагнаас та бүхэн харж болно. Олон ч айл өнгөрсөн өвөл мөсөн дунд өвөлжиж арай гэж хавартай золготол шавар шавхайд малаа алдах тохиолдол олонтаа гарлаа.

Баримт 2

Даланжаргалан сумын Өнгөт багийн нутаг нүд баясгам өнгө алагласан өнгөт чулуугаараа хэзээнээс алдартай нутаг.

Гэтэл шунал нь дэндсэн хүмүүс нутгийн сайхан чулуунаас машин машинаар нь ачаад урд хөрш рүү гаргасаар.  Одоо үлдсэн жаахан газарт энд тэндээс ирсэн нинжанууд гар аргаар чулуу түүж газрын хөрсийг 20-40см эргүүлж эхэлсэн. Энэ байдалыг таслан зогсоож нөхөн сэргээх нэрээр гэрээ байгуулан хоёр ч газрыг хашсан байдаг. Гэвч тэдгээр компаниуд сэргээсэн үү гэвэл үгүй.  Харин ч гараар ухахдаа 40 см-ээс хэтрүүлдэггүй байсан газрыг техникээр ухаж газрын хэвлийг төнхсөөр байна.  Нутгийн иргэд олон ч удаа энэ үйлдлийг нь эсэргүүцэж уулзахад тус компаниуд эхлээд чулуу олборлож зардлаа олно, дараа нь нөхөн сэргээнэ гэж хариулсан гэдэг.  Эцэст нь тус багийн иргэд ухсан нүхтэй л үлдэж байна.

Баримт 3

Даланжаргалан сумын Бичигт баг.

Их нартын цогцолбор газар, аргал янгирын сүрэг, тусгай хамгаалалттай газар. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн тус газрын уулын урд энгэрийг ухаж,газар сайгүй техник ажиллаж, газар сэндийчсээр. Нутгийн тус хэсгийг экологийн тэнцвэр алдагдаж, цөлжиж байгаа газар гэж тодорхойлсон нь үүнтэй шууд холбоотой.

Бид нутгийн айлуудаар явж иргэдийн яриаг сонсоход хаа сайгүй ухаад хаясан жоншны нүхнүүдэд мал унаж үхээд байгаа бөгөөд энэ тухай сум орон нутагт мэдэгдэхэд сумын хилийн цаад талд гэсэн шалтагаар арга хэмжээ авдаггүй тухай ярьж байлаа. Мөн өдөржин шөнөжин бужигнаж байдаг тоосжилтын тухай гомдоллоогүй малчид үлдсэнгүй.

Бидний зорьж очсон дараагийн газар бол багийн төвийн орчимд төмөр угаах үйлдвэрийн барилга байгаа “Олон ихт баян” ХХК-ын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбай юм. Биднийг кемпийн даргатай уулзахад барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөлтэй гээд хоёр том барилгын суурь ухаж байгаа бөгөөд Шивээговь сумаас 110 кВ-ын 35 км орчим агаарын шугам татсан, 10 сая тонн нөөцтэй, 10 жил хүдэр угаах тухай бидэнд хүүрнэсэн юм. Бичигт багийн нутаг Монгол орны томоохон 3-н усны нөөц газрын нэг ухагдаад эхэлжээ.

Цахилгааны шугам, үйлдвэрийн барилга барих газрын зөвшөөрөлгүй, тусгай зөвшөөрлийнх  нь ашиглалт болоогүй байхад барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг тус компанид хэн олгосон байж таарах вэ?

Бид цааш “Майхан дэл” хэмээх Хятадууд дүүрсэн газар байдаг хэмээх сургийн дагуу явж очлоо. Биднийг очиход газар дээр нь хэд хэд хүн харагдсан бидэнтэй уулзсангүй.

Нутгийн иргэдийн яриагаар 10-аад  хятад хүн энд хоёр жил гаран болж байгаа бөгөөд  хайгуулын лицензээр тус газрыг ухаад дуусаж байгааг хэлж байна.

Баримт 4

Даланжаргалан сумын Олон овоо баг.

УБТЗ-ын чулуу бутлах үйлдвэр, 4н том нүүрс ачилтын зам , МАК-ын цемент боловсруулах үйлдвэр, жонш бутлах, савлах ачих газар, тэдгээрийн тээвэрлэлт хийдэг 1000 гаруй том оврын ачааны машин холхидог тоос, тортгийн хамгийн оргил бөөгнөрөл энд байдаг. Нутгийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх энд үргэлж зөрчигдөж байдаг газар. Тал бүрт бутлах үйлдвэр конвейрийн дуу чимээ, тоосжилт бас дээр нь тэсэлгээ, галт тэрэг болон сэлгээний ажлын дуу чимээ гээд хуримтлагдах сөрөг байдлын нөлөөлөл хэдий хэмжээтэй гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Төрийн үйлчилгээний байгууллагын хувьд тус баг дээр цэцэрлэг, бага сургууль, багийн эмч 1 хүн, багийн даргын алба үйл ажиллагаа явуулж байна.

Сумын хэмжээнд хамгийн их тоосжилт, дуу чимээтэй газар энэ. Төмөр замын ачилтын гол өртөөний хувьд багийн төв тойрон хэрсэн замын дунд тээврийн тоосжилт, дуу чимээ, болон мөнгөний хойноос хөөцөлдөж яваа гадаад, дотоодын явуулын хүмүүсийн хөлд дарагдсан газар. Явуулын хүмүүс архидан согтуурч, охид бүсгүйчүүдийг хоргоох, дэлгүүр хоршооны үүд балбах, зодоон ноцоон хийх гээд нутгийн иргэдийн амгалан тайван байдал алдагдуулах нөлөө үзүүлэх асуудал гарсаар байх юм. Мөнгөний хойноос хөөцөлдөж яваа гадаад, дотоодын явуулын хүмүүсийн хөлд дарагдсан газар. Явуулын хүмүүс архидан согтуурч, охид бүсгүйчүүдийг хоргоох, дэлгүүр хоршооны үүд балбах, зодоон ноцоон хийх гээд нутгийн иргэдийн амгалан тайван байдал алдагдуулах нөлөө үзүүлэх асуудал гарсаар.

Баримт 5

Даланжаргалан сумын Цомог баг.

2019 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр сумаас 2-3 км зайнд байрших Кевин инвест гэх компанийн жонш угаах үйлдвэр /түрээслэгч Эко хэлхээ ХХК/-ийн хаягдал усны далан задарч 3 төрлийн химийн хортой угаадас талаар дүүрэн урссан ноцтой зөрчил гарлаа.  Сандарсан иргэд аргагүй эрхэнд Босоо хөх Монгол гэх байгууллагыг ирж туслаач гэж гуйсан байна. Аймгийн төв сумтай 150 км засмал замаар холбогддог. Ус алдагдсанаас хойш 30 гаруй цагийн дараа аймгийн мэргэжлийн хяналт ирж дээж авсан маргааш нь Нутгийн зөвлөлийн дуудлага өгсний дагуу Онцгой байдлын газрын байцаагч газар дээр ирж ажилласан тухай мэдэгдлээ. Хэдэн хүн, хичнээн мал хордсоны дараа Онцгой байлынхан ирэх ёстой вэ. Одоо ч гэсэн хор саармагжуулах ажил, хордсон хөрсийг тээвэрлэх ажил явагдсаар л байна.

Сумын төвийн энэ багт төрийн болон хувийн хэвшлийн салбарууд үйл ажиллагаагаа явуулж 1,500 орчим иргэн тогтмол оршин суудаг. Босоо тэнхлэгийн мянганы зам, төмөр зам, эрчим хүчний төвийн шугам яг дайран өнгөрдөг, асар их байгалийн баялагтай, бичил уурхай хөгжөөд 30 жил болж байгаа сумын нутгийн өөрөө удирдах байгууллага байдаг газар. Зургаахан ортой, хуучин 69 машинтай, муудсан барилгатай хүн эмнэлэг, төсвөөр бариулсан ч халаалтаа бүрэн шийдээгүй соёлын төв, цэцэрлэг, сургууль гээд хүн амын гол суурьшсан газар. Жонш угаах үйдвэр, МАК-ын шаврын орд, маршрутгүй замын тээвэр гээд сөрөг нөлөөлөх асуудлууд иргэдэд бас олон.

Дээр Бичигт баг хэсэгт дурдсан Олон ихт баян ХХК гэх компанийн үйл ажиллагаанд Нутгийн зөвлөл, Иргэдийн бүлгэмийн албан бичгийн дагуу төлөвлөгөөт бус хяналт хийж ажлыг зогсоосон тухай Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээлсэн. Гэвч хуулин дээр гишгэсэн эрх мэдэлтэнгүүд үү, эсвэл аймгийн мэргэжлийн хяналт буруу шийдвэр гаргасан уу ямар гэсэн үйлдвэрийн барилгын ажил зогссонгүй. Нөгөө алдартай ХУРД группын хамааралтай бүхий болохоор тэгдэг юмуу.

Энэ сумын иргэдэд хэн тусалж, Монгол Улсын үндсэн хуулиар олгогдсон үндсэн эрх, чөлөөг хэн хамгаалах юм бол доо.

Эх сурвалж: Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутгийн зөвлөл

23 Сэтгэгдэл сэтгэгдэл “Даланжаргалан суманд онц байдал зарлах хэмжээнд хүрчээ”

  1. Here are some of the web pages we advise for our visitors

  2. we like to honor lots of other internet web sites on the internet, even if they arent linked to us, by linking to them. Beneath are some webpages worth checking out

  3. Here are a few of the internet sites we advise for our visitors

  4. check below, are some totally unrelated internet sites to ours, even so, they’re most trustworthy sources that we use

  5. Every as soon as inside a even though we choose blogs that we read. Listed beneath would be the most current internet sites that we select

  6. very couple of web sites that take place to be detailed beneath, from our point of view are undoubtedly effectively really worth checking out

  7. Wonderful story, reckoned we could combine a couple of unrelated information, nonetheless seriously really worth taking a appear, whoa did a single study about Mid East has got more problerms at the same time

  8. here are some links to internet sites that we link to mainly because we assume they are really worth visiting

  9. very couple of internet sites that take place to be detailed below, from our point of view are undoubtedly nicely worth checking out

  10. Every when inside a although we pick blogs that we study. Listed beneath would be the newest websites that we pick out

  11. Wonderful story, reckoned we could combine a couple of unrelated information, nonetheless really really worth taking a look, whoa did one particular find out about Mid East has got a lot more problerms at the same time

  12. below youll locate the link to some web sites that we consider you must visit

  13. here are some links to web sites that we link to mainly because we feel they may be worth visiting

  14. Here are a number of the web pages we suggest for our visitors

  15. Sites of interest we have a link to

  16. Here are a few of the internet sites we recommend for our visitors

  17. check below, are some entirely unrelated web-sites to ours, however, they may be most trustworthy sources that we use

  18. below youll discover the link to some sites that we assume you must visit

  19. very handful of web-sites that happen to become comprehensive below, from our point of view are undoubtedly very well really worth checking out

  20. just beneath, are numerous completely not connected web pages to ours, having said that, they’re certainly worth going over

  21. just beneath, are quite a few entirely not connected web sites to ours, having said that, they may be certainly worth going over

  22. very couple of web sites that happen to be comprehensive beneath, from our point of view are undoubtedly effectively worth checking out

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • ferragamo belt: My husband and i ended up being now relieved that Jordan managed to round up his studies by way of...
  • off white hoodie: My spouse and i felt now satisfied that Edward could complete his preliminary research through the...
  • birkin bag: I happen to be writing to let you be aware of of the helpful encounter my friend’s child undergone...
  • air max 270: I’m just commenting to let you understand what a beneficial experience my cousin’s daughter...
  • Google: Here are some hyperlinks to websites that we link to because we consider they’re really worth visiting.