|

Баку гранд слам: Д.Амартүвшин, Ё.Басхүү нар хүрэл медаль хүртлээ

287
Жүдо бөхийн Бакугийн Гранд слам тэмцээн өчигдөр Азербайжаны нийслэл Баку хотод эхэллээ. 57 орны 449 жүдоч оролцож буй уг тэмцээнд манай улсаас эрэгтэй 10, эмэгтэй 4 тамирчин оролцож байна.
Өчигдөр тэмцээний эхний өдөр манай 7 жүдоч татамид гарсанаас МУГТ Д.Амартүвшин, ОУХМ Ё.Басхүү нар хүрэл медалийн болзол хангалаа.

60 кг-ын жинд Д.Амартүвшин эхний тойрогтоо гоц мөргөж, Туркменстан, Болгарын жүдочыг ялж хэсгийн аварга болсон. Зооны аваргын төлөө Гүржийн бөхөд ялагдан, хүрэл медалийн төлөө Францын бөхийг ялсанаар медалийн тавцанд гарлаа.

66 кг-ын жинд Ё.Басхүү Болгар, Монте-негро, Бразилийн бөхчүүдийг ялж, Азербайжаны Н.Шикализадад ялагдан, хүрэл медалийн төлөө Азербайжаны И.Алиевыг ялжээ.

Өнөөдөр манай 5 бөх дэвжээнд гарна.

*

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл