|

Буриадын Ерөнхийлөгчийн цомд манай 100 гаруй бөх хүчээ сорино

1-Baikal open

ОХУ-ын Буриадын Ерөнхийлөгчийн цомын нэрэмжит чөлөөт бөхийн тэмцээн тавдугаар сарын 17-19-нд Улаан-Үд хотноо болох бөгөөд уламжлал ёсоор манай улсаас 100 гаруй хүний өргөн бүрэлдэхүүнтэй баг оролцоно.

Энэ жилээс “Байгаль Опен” нэртэй зохион байгуулахаар болсон 24 дэх удаагийн тус тэмцээн эрэгтэй 10 жин, эмэгтэйчүүдийн 50, 53, 57, 62, 68, 76 кг гэсэн олимпын 6 жингийн ангилалд шилдгүүдээ тодруулна. Буриад бүсгүйчүүдийн амжилт жилээс жилд өсөж байгаатай холбогдуулан зургаан жилийн дараа эмэгтэйчүүдийн тэмцээнийг оруулах шийдвэрийг гаргажээ. Энэ удаа ОХУ, Монгол, Доминикан, БНСУ, Унгар, Казахстан, Тажикистан, Украин, Беларусь, Турк, Кыргызстан, Азербайжан, БНХАУ гэсэн 13 орны 200 гаруй тамирчин хүчээ сорихоор мэдүүлгээ өгөөд байгаа аж. 

“Байгаль Опен”-д манай улсаас “Лондон-2012” олимпын наадмын хүрэл медальт, ДАШТ-ий хошой алт, нэг мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг, ДАШТ-ий нэг мөнгө, гурван хүрэл медальт, гавьяат тамирчин О.Насанбурмаа, ДАШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт, гавьяат тамирчин О.Бурмаа, ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Б.Номин, ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Э.Сумьяа, ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Т.Түвшинтулга, Б.Шоовдор тэргүүтэй манай олон шилдэг тамирчин хүчээ сорино.

Тус тэмцээний алтан медаль хүртсэн тамирчинд 90 мянган рубль, түрүүлсэн бөхийн дасгалжуулагч нь 40 мянга, мөнгөн медаль 60 мянга, хүрэл медаль 40 мянган рублиэр тус тус урамшуулна.

Д.Өлзийсайхан

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Alexeybep: Предлагаем микрокредитование для всех россиян на лучших условиях в интернете ! Нужны деньги,а до зарплаты...
  • Nomon Frone: from whom to buy yourself best https://stairsprom.ru/uslugi/ – stair railings in your house
  • Kiaflerb: buy kamagra online
  • DavidShita: Hot girls looking for sex in your city: https://hec.su/jVkJ?&akwtv =vLnLc46
  • Eyeflerb: kamagra 50mg