|

Сум хөгжүүлэх сангийн улсын үзлэгийг зохион байгуулж байна

148

Архангай /МОНЦАМЭ/.ХХААХҮ-ийн болон Сангийн сайдын “Сум хөгжүүлэх сангийн улсын үзлэгийг зохион байгуулах” тухай удирдамж гарч, үүний дагуу аймгийн Засаг даргын захирамжаар ЗДТГ-ын дарга Б.Цэрэннадмидаар ахлуулсан найман хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж байна.

Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалт, хэрэгжилт, үр дүнгийн байдалд улсын үзлэгийг зохион байгуулан санал, дүгнэлт, зөвлөмж боловсруулан, цаашид авах арга хэмжээг тодорхойлох чиглэлээр явуулж буй уг улсын үзлэгийг Булган сумаас эхлүүллээ.

Булган сумын тухайд 2011 оноос хойш 148 иргэнд 500.000-10.000.000 төгрөгийн хооронд нийт 539.1 сая төгрөгийн зээлийг олгожээ. Эргэн төлөлт нь 300.2 сая төгрөг, авлага нь 277.2 сая төгрөг байгаа ба эргэн төлөлт нь 51 хувьтай байгаа юм. Дээрх иргэд сүү, цагаан идээ, талх, нарийн боов, хүнсний ногоо тариалалт, зоорь, эсгий болон модон үйлдвэрлэл, блок, оёдол, гутал засвар, захиалга, дугуй засвар, интернэт, гар утас, гахай аж ахуй зэрэг чиглэлээр зээл авсан хэдий ч үйл ажиллагааны хэрэгжилт хангалтгүй байгааг шалгалтын ажлын хэсгээс хэлж байна.

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • milfgilf sex: the time to read or take a look at the subject material or websites we have linked to below the
  • milfgilf: just beneath, are a lot of entirely not associated web pages to ours, even so, they may be certainly worth...
  • milfgilf: Here is an excellent Blog You might Find Intriguing that we Encourage You
  • Rhys: I have been browsing online more than 2 hours today, yet I never found any interesting article like yours....
  • milfgilf porn: we came across a cool web page which you might delight in. Take a appear for those who want