|

Монголын баг тамирчид долоон алт, долоон мөнгө, 11 хүрэл медаль хүртлээ

236

Буриадын ерөнхийлөгчийн нэрэмжит чөлөөт бөхийн “Байгаль опен” олон улсын тэмцээн энэ сарын 17-19-нд үргэлжилж өнгөрсөн нямд өндөрлөв. Энэ тэмцээн рүү манай чөлөөтийнхөн ёстой л “бэлчсэн дээ”. Зуу гаруй хүнтэй баг очсон. Зорилго нь тэнд жинхэнэ “байлдан дагуулалт” хийнэ гэсэн юм байх. Тэр зорилгодоо ч бараг хүрсэн гэж болно. Монголын баг тамирчид долоон алт, долоон мөнгө, 11 хүрэл медаль хүртлээ гэсэн мэдээ ирэв. Уг тэмцээн жирийн нэг уулзалт төдий тэмцээн биш. ОХУ, Монгол, Доминикан, БНСУ, Унгар, Казахстан, Тажикстан зэрэг 13 орны 440 гаруй бөх чуулж эрэгтэйчүүд 10, эмэгтэйчүүд зургаан жинд өрсөлдсөн байна.

Тэр дундаас манай бүсгүйчүүд тун сайхан амжилт үзүүлэв. Зургаан жингийн тавд нь түрүүлсэн гэдэг онцгой амжилт байлгүй яахав. Үүнийг тодруулбал, 50 кг-д Ц.Намуунцэцэг,, 53 кг-д  Э.Сумъяа, 62 кг-д Ө.Пүрэвсүрэн, 68 кг-д гавьяат тамирчин О.Насанбурмаа, 76 кг-д гавьяат тамирчин О.Бурмаа нар алтан медалийн эзэн болжээ.

Нэг сонирхолтой тохиолдол гэвэл 68 кг-ын жинд Монголын гурван бүсгүй медалийн тавцанд зэрэгцэн зогслоо. Энэ нь О.Насанбурмаа ээлжит түрүүгээ авсан бол ОУХМ Х.Болортуяа мөнгө, Азийн АШТ-ий хошой хүрэл медальт, ОУХМ Э.Цэвэгмэд хүрэл медаль хүртсэн хосгүй сайхан дүр зураг юм. Харин энэ жинд “Лондон-2012” олимпийн наадмын хүрэл, ДАШТ-ий хошой алт, нэг мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг шагналт байрт шалгарав.

Бас нэгийг онцолбол олон жил манай эмэгтэй чөлөөтийн хүнд жингийн өнгийг тодорхойлж явсан гавьяат тамирчин О.Бурмаа нэг хэсэг завсарлагаатай байсны дараа энэ тэмцээнд торолгүй түрүүлсэн нь ясны тамирчин гэдгээ харууллаа. Тэгвэл бас бүсгүйчүүдээс Н.Анударь, Ө.Хонгорзул, Х.Болортуяа, Г.Ариунжаргал нар мөнгөн медаль, Б.Чимгээ А.Батцэцэг, П.Шинэхүү, Б.Шоовдор, Д.Түмэнхүслэн, Э.Цэвэгмэд, Г.Уртнасан нар хүрэл медалийн  эзэн болж, эмэгтэй багийн амжилтыг өндөрт өргөхөд хувь нэмрээ оруулав.

Харин эрэгтэйчүүдээс 61 кг-д Т.Түвшинтулга, 86 кг-д Г.Ганхуяг, 125 кг-д Д.Хүдэрбулга нар мөнгөн медаль хүртэв. Уг нь тэд сүүлчийн өдөр алтан медалийн төлөө барилдсан юм. Гэтэл нэг нь ч өрсөлдөгчөө ялж чадаагүйгээс үзүүрт үлдэцгээв. Чөлөөтийнхөн маань тэмцээн бүхэнд ингэж оролцдог бол сайхан даа. Даангүй бүсгүйчүүд хүчтэй байна шүү.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • web design tool: Hiya, I am really glad I have found this info. Today bloggers publish just about gossips and...
  • duplex for sale: Hey, you used to write excellent, but the last several posts have been kinda boring¡K I miss your...
  • online fashion shopping: Simply want to say your article is as amazing. The clarity in your post is simply...
  • discount shopping: magnificent points altogether, you simply won a new reader. What would you recommend in regards to...
  • for sale by owner: I like the valuable info you provide in your articles. I will bookmark your weblog and check again...