|

“Аялал жуулчлал ба ажил эрхлэлт-2015” хөдөлмөрийн яармаг болно

hundlun n (4)Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Хөдөлмөрийн газар, Аялал жуулчлалын судлаачдын нийгэмлэгтэй хамтран аялал жуулчлалын салбарт ажиллах сонирхолтой оюутан залуус, идэвхтэй ажил хайгч иргэдийг эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу түр болон байнгын ажлын байртай болох нөхцөлийг хангах, аялал жуулчлалын байгууллагуудад шаардлагатай байгаа мэргэжлийн ажилтнаа олоход нь дэмжлэг үзүүлэх, ажил олгогч,  ажил хайгч иргэдийг холбох зорилгоор “Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” хөдөлмөрийн яармагийг зохион байгуулах гэж байна. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Хөдөлмөрийн яармаг  2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 10:00-18:00 цагийн хооронд болно.

Хөдөлмөрийн яармагийн үеэр нийслэлийн зургаан дүүргийн хөдөлмөрийн хэлтэс бүртгэлтэй ажлын байранд шууд зуучлах бол нээлттэй ажлын байр зарласан жуулчны бааз, тур оператор, зоогийн газар, зочид буудлын ажил олгогчид байгууллагаа танилцуулан ажилд шалгаруулж авна. 2014 оны хөдөлмөрийн яармагт аялал жуулчлалын байгууллагуудын 442 ажлын байр зарлагдаж байснаас хөтөч, орчуулагч, жолооч, зохион байгуулагч, зочин хүлээн авагч, угтагч, тогооч, бармен, зөөгч, угаагч, мужааны ажлын байр хамгийн их эрэлттэй байсан юм  гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • TylerVup: Игровые кресла Москва, тел.: 8 800 550 28 79 набор корпусной мебели
  • MarthaDruff: В Москве интерес к данному типу материалов становится все более отчетливым. В моду возвращается...
  • Denflerb: kamagra
  • Jasonflerb: buy kamagra
  • ManuelVat: Эвакуатор Краснодар цена, Вы можете вызвать по телефону: 8-918-432-32-32 краснодар эвакуаторы