|

Улаанбаатар, Улаан-Үд хот хамтран соёлын арга хэмжээ, бизнес форум зохион байгуулна

_MG_6678ОХУ-ын Буриад Улсын Улаан-Үд хотын Захирагч Александр Голков тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотод айлчлах хугацаандаа НИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нартай уулзах хүсэлтийн дагуу нийслэлийн удирдлагууд ноён Александр Голков тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр хотын хөгжил дэвшил, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Юуны өмнө тантай дахин уулзаж байгаадаа баяртай байна. Улаан-Үд, Улаанбаатар хот бүхий л салбарт хамтран ажилласаар ирсэн. Цаашид ч хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж ажиллана. Энэ жил нийслэлд бүтээн байгуулалтын олон ажил хийхээр төлөвлөж байна. Мөн 2016 онд Улаанбаатар хотод АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа орсон. Улаан-Үд бол хөгжиж байгаа цэмцгэр хотуудын нэг. Танай хотоос суралцах зүйл их бий. Энэ ч үүднээс хоёр хот хамтран соёлын арга хэмжээ, бизнес форумыг зохион байгуулж, эдийн засгийн чиглэлээр түлхүү хамтарч ажиллах хүсэлтэй байна” гэлээ.

Харин ноён Александр Голков дахин хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд хоёр хот бүхий л салбарт хамтран ажилладаг бөгөөд бидний зүгээс Та бүхний ажилд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа уламжиллаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Dorathydrons: Защита бетона от атмосферных воздействий, Подробнее… диски по бетону
  • Traviswit: Купить комод в Москве, Подробнее… двери купе межкомнатные
  • Kiaflerb: kamagra 50mg
  • Eyeflerb: kamagra
  • LucasJet: Стекло для пола купить, Вы можете более подробно по телефону: 8 (918) 308-60-06 лестница стекло дерево