|

Билли Айлиш хүмүүсийг махнаас татгалзахыг уриалжээ

1-singer

АНУ-ын авьяаслаг залуу дуучин Билли Айлиш фермийн амьтдыг тарчлаасан дүрс бичлэг үзсэнийхээ дараа 29 сая орчим дагагчтай “Instagram” хуудсаараа дамжуулан шүтэн бишрэгчдэдээ хандан мах хэрэглэхээс татгалзахыг уриалжээ.

АНУ-ын томоохон “Fair Oaks” фермд үнээнүүдийг зовоож буй дүрс бичлэг үзсэнийхээ дараа тэрбээр дэмжигчдэдээ хандан, “Би хүн юу хүссэнээ л идэх болно гэж бодон амаа хамхидаг байсан. Бусдад өөрийн итгэдэг зүйлийг тулгах албагүй гэж боддог байлаа. Миний нийтэлсэн дүрс бичлэгийг нүд халтирахгүйгээр үзэж байгаа бол өөрийгөө тэрхүү харгислалыг үйлдэхэд хувь нэмрээ оруулж байгаа гэж бодоорой. Мах амттай гэдгийг ойлгож байна. Гэхдээ “Ганц хүн махнаас татгалзаад юуг өөрчлөх вэ?” гэж бодож байгаа бол энэ нь том эндүүрэл юм. Нэг ч гэсэн хүн бусдаас илүү ухаантай байж болно шүү дээ” хэмээн нийтэлжээ.

Сонирхуулахад, онцгой хэв маяг, өвөрмөц хэмнэлтэй дуунуудаараа олонд танигдаад байгаа 17 настай дуучин Билли нь АНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелес хотод төржээ. Тэрбээр 2016 оноос хойш уран бүтээлээ туурвиж эхэлжээ.

Т.Есүхэйтөмөр

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Dorathydrons: Защита бетона от атмосферных воздействий, Подробнее… диски по бетону
  • Traviswit: Купить комод в Москве, Подробнее… двери купе межкомнатные
  • Kiaflerb: kamagra 50mg
  • Eyeflerb: kamagra
  • LucasJet: Стекло для пола купить, Вы можете более подробно по телефону: 8 (918) 308-60-06 лестница стекло дерево