|

Японы их дэлгүүрт халимын мах худалдаалж эхэлжээ

1-japan-6

Япон арилжааны халим агнуураа эхлүүлсэнтэй холбогдуулан Осака хотын их дэлгүүрт өнөөдрөөс халимын мах худалдаалж эхэлжээ. Арилжааны халим агнуураас 31 жил түдгэлзсэн Япон улс энэ сарын 1-нээс агнуурын ажлаа дахин эхлүүлсэн юм. Япон Халим агнуурын олон улсын комиссоос /IWC/ жилд 227 халим агнах эрхтэйгээр өнгөрсөн зургадугаар сарын 30-нд албан ёсоор гарсан байна.

Япон улс “IWC”-т 60 гаруй жилийн өмнө элсэж, тус байгууллагын гишүүний хувьд 1988 онд арилжааны халим агнуураа зогсоож байжээ. Осака хотын “Ханкю” их дэлгүүрт 100 грамм халимын махыг 599 иенээр /5.53 ам.доллар/ худалдаалж байгаа бөгөөд амталгааны үнэгүй махыг ч мөн үйлчлүүлэгчдэдээ санал болгож байгаа ажээ.

Э.Хулан

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Dorathydrons: Защита бетона от атмосферных воздействий, Подробнее… диски по бетону
  • Traviswit: Купить комод в Москве, Подробнее… двери купе межкомнатные
  • Kiaflerb: kamagra 50mg
  • Eyeflerb: kamagra
  • LucasJet: Стекло для пола купить, Вы можете более подробно по телефону: 8 (918) 308-60-06 лестница стекло дерево