|

Зеленский Путинтэй уулзах санал тавьжээ

Zelinskii-4

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путинтэй Минск хотод уулзахыг санал болгож, уг уулзалтыг АНУ, Их Британи, Герман, Франц зуучлах ёстой гэж мэдэгджээ. “Би ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзах хүсэлтэй байна. Бид хэлэлцээ хийх шаардлагатай юу? Тиймээ, шаардлагатай. Крым хэнд хамааралтай, Донбасст хэн байхгүй байгаа талаар хэлэлцье” гэж В.Зеленский “Facebook” хуудсандаа нийтэлсэн дүрс бичлэгтээ хэлсэн байна. Мөн тэрбээр, уг хэлэлцээг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Их Британийн Ерөнхий сайд Тереза Мей, Германы Канцлер Ангела Меркель, Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон нар зуучлах хэрэгтэй хэмээн хэлжээ.

Украины Ерөнхийлөгч уулзалт болох газрын талаар хэлэхдээ, Беларусын Ерөнхийлөгч Александр Лукашенко биднийг Минскт хүлээн авбал баярлах болно хэмээгээд, бид ямар нэг зүйлийг өөрчилж, дипломат форматыг үгүйсгээгүй, харин уулзах санал тавьж байгаа гэдгээ онцолсон байна. “В.Зеленский сонгуулийн кампанит ажлынхаа үеэр өгсөн амлалтууддаа хүрвэл түүнтэй уулзах боломжтой” гэж ОХУ-ын Ерөнхийлөгч энэ сарын эхээр мэдэгдсэн билээ.

Э.Хулан

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Alexeybep: Предлагаем микрокредитование для всех россиян на лучших условиях в интернете ! Нужны деньги,а до зарплаты...
  • Nomon Frone: from whom to buy yourself best https://stairsprom.ru/uslugi/ – stair railings in your house
  • Kiaflerb: buy kamagra online
  • DavidShita: Hot girls looking for sex in your city: https://hec.su/jVkJ?&akwtv =vLnLc46
  • Eyeflerb: kamagra 50mg