|

Анх удаа өвдөг, түнхний үе солих мэс засал амжилттай хийлээ

1-huvsgul-2

Хөвсгөл аймагт Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс Хөдөө орон нутагт гэмтэл согогийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах төслийг хэрэгжүүлж эхэллээ.

Төслийн хүрээнд орон нутгийн эмч нарын чадварыг дээшлүүлэх, орон нутагт байгаа эмчлүүлэгчид Улаанбаатрыг зорих урсгалыг багасгах, хугацаа алдалгүй эмчилгээ хийлгэх нөхцөлийг бүрдүүлэн орчин үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай үзүүлэхэд төслийн зорилго оршиж байна.

Хѳвсгѳл аймгийн Нэгдсэн эмнэлэгт анх удаа өвдөг, түнхний үе солих мэс засал амжилттай хийлээ.Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ГССҮТ-ийн захирлын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгч  н.Галбадрах, Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд, ЭМГ-ын дарга М.Үүрийнбаяр, Нэгдсэн эмнэлгийн дарга С.Чагнаадорж  нар оролцлоо.

Төслийн нээлтийн үйл ажиллагааг нээж Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл үг хэлэн 160 сая төгрөгийн өртөгтэй CRM аппаратыг Орон нутгийн хөгжлийн сангаас гаргаж нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг хийх бүрэн боломжтой болж байгаад удирдлага, хамт олонд талархал илэрхийлж байлаа.

Б.Гантуяа

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • dealership: great post, very informative. I wonder why the opposite experts of this sector do not understand this....
  • automotive industry: Great write-up, I am regular visitor of one¡¦s site, maintain up the nice operate, and...
  • web design inspiration: I’ve been absent for some time, but now I remember why I used to love this blog. Thanks...
  • home for sale: Useful information. Lucky me I discovered your website by chance, and I am shocked why this...
  • shop: There is obviously a bunch to realize about this. I suppose you made some nice points in features also.