|

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил өнөөдрийн байдлаар 60 хувьтай байна

5188

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай”, 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын тухай, Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, ажлын хүрээнд нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа халаалтын зуухнуудад техникийн шийдэл хэрэгжүүлж, дулаан, цахилгаанаар халаах, цаашид хэрэгжүүлэх ажлын тухай, нийслэлийн 152 хороонд соёлын элч ажиллуулах тухай асуудлуудыг хэлэлцлээ. Мөн нийтийн тээврийн үйлчилгээний чанар, соёл хүртээмжийг сайжруулах чиглэлээр гарсан нийслэлийн Засаг даргын 2019 оны 01, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 02 тоот албан даалгаварын хэрэгжилтийн явцыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулсан юм.

2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд нийт 1311 арга хэмжээг төлөвлөснөөс 60 хувийн биелэлттэй явж байгаа талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулгынхаа эхэнд хэллээ. Энэ нь 2018 оны мөн үеийнхтэй харицуулахад 7.35 хувиар өссөн үзүүлэлт аж. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг салбар бүрээр нь авч үзвэл цахилгаан дулааны эх үүсвэр болох Амгалан, II, III, IV ДЦС-ууд дунджаар 58.5 хувь, инженерийн хангамжийн байгууллагууд 64.5 хувь, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд, харьяа газрууд 62.3 хувь, дүүргүүд 55 хувийн биелэлттэйгээр өвөлжилтийн бэлтгэлээ хангаж байгаа юм байна.

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн А/185 дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хороо нийтийн эзэмшлийн зам талбайн цас мөсний халтиргаа гулгааг арилгах зориулалтын бодис 450 сая төгрөгөөр 957 тн, 150 сая төгрөгөөр 500 тн давс худалдан авах цахим тендер зарласан байна.

Түүнчлэн УБЗАА-наас 2019-2020 оны өвөл инженерийн шугам сүлжээнд хүндрэл гарч болзошгүй эмнэлэг, сургууль, цэцэрлэг, нутгийн захиргааны барилгын судалгааг дүүргийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Боловсролын газраас гаргуулан нийт 42 сургууль, цэцэрлэг, эмнэлэг, ус дулаан дамжуулах төв, НЗЗ-ны I, II, III байрны инженерийн шугам сүлжээнд үзлэг хийсэн байна. Хотын захирагч С.Амарсайхан албаны хүмүүст хандан “Өвлийн улиралд автомашины тэвшин дээрээс ТҮК-ийн ажилтнууд хүрзээр давс цацаад явж байж таарахгүй. Тиймээс энэ чиглэлд зориулалтын машин механизмыг нь авч ажиллуулах нь зүйтэй. Энэ төрлийн тоног төхөөрөмж, техник хэрэгслийн  судалгааг гаргаж Засаг даргын зөвлөлийн гишүүдэд танилцуулж ажиллах хэрэгтэй”  гэв.

Нийслэлийн хэвлэл мэдээллийн алба

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • سكس رومانسي مترجم: Every...
  • Candra: Hello colleagues, pleasant piece of writing and nice arguments commented here, I am genuinely enjoying by...
  • نيك محارم ساخن: please take a look at the...
  • Rochelle: What’s up, I check your blog daily. Your writing style is awesome, keep doing what you’re...
  • Coy: I truly love your website.. Great colors & theme. Did you create this website yourself? Please reply back as...