|

Нийслэлийн таван дүүргийн нутаг дэвсгэрт үер бууж, айлууд усанд автжээ

5278

Нийслэл хотод наймдугаар сарын 6-ны өдөр үргэлжлэн орсон борооны улмаас  Налайх, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үер бууж, үерийн улмаас айлууд усанд автсан гэсэн таван удаагийн дуудлага Онцгой байдлын ерөнхий газарт иржээ.

Тухайлбал, Налайх дүүргийн нэгдүгээр хороонд наймдугаар сарын 6-ны өдөр үргэлжлэн орсон борооны улмаас “Уурхайчид”-ын 25, 26, 27 дугаар гудамж усанд автсан тухай дуудлагыг тухайн өдрийн 11:00 цагт хүлээн авжээ.

Дуудлагын дагуу онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 10 алба хаагч болон Цагдаагийн хэлтсийн гурван алба хаагч 250 метрийн урт үерийн ус зайлуулах даланг цэвэрлэж усыг зайлуулсан байна.

Мөн Сонгинохайрхан дүүрэг 7, 24, 27 дугаар хороо “Мана” амралтын газрын барилгын зоорийн давхар, “Чухаг” хотхоны 21 дүгээр байрны зоорийн давхар, “Хилчин”-ний 119 дүгээр гудамж, усанд автсан тухай дуудлагыг өчигдөр 09:49 цагаас 15:50 цагийн хооронд хүлээн авч, амралтын газрын барилга 21 дүгээр байрны усыг насосоор соруулж, гудамжны усыг таван метрийн урт шуудуу ухаж зайлуулжээ.

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны “Тахилт”-ын дөрөвдүгээр гудамжны 21, 67, 128 тоот хашаа, мөн тус хорооны “Доод салхит”-ын 6 дугаар гудамжны 52/а, 52/б, 53 тоот хашаа, Хандгайт зуслангийн “Задгай”-д иргэн Н-ын гэр усанд автсан тухай дуудлагыг 12:10-13:30 цагийн хооронд хүлээн авсан. Дуудлагын дагуу Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, Аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5-10 метрийн урт шуудуу ухаж усыг зайлуулсан байна.

Түүнчлэн Хан-Уул дүүргийн 4, 10 дугаар хорооны 35 дугаар байрны зоорийн давхар, нэг айлын хашаа, гэр усанд автсан тухай дуудлагыг өчигдөр 15:15 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн долоон алба хаагч, хашааны усыг таван метрийн урттай шуудуу ухаж, байрны зоорийн давхарт орсон усыг насосоор соруулан зайлуулжээ.

Сүхбаатар дүүрэг 13 дугаар хорооны “Рашаант”-ын 13 дугаар гудамжны 671 тотод нэг гэр, 688 тоотод нэг байшин усанд автсан тухай дуудлагыг өчигдөр 17:39 цагт хүлээн авсан.

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн таван алба хаагч ажиллаж гэр, байшингийн усыг насосоор соруулан зайлуулсан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Мөн борооны улмаас Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо Наадамчдын гудамжинд автозамын зорчих хэсэг болон явган хүний зам эвдэрч, авто замын зорчих хэсгийн далан руу ус нэвчиж дүүрсэн аж.

НМХГ-аас 2019 оны долоодугаар сарын 8-ны өдөр 02-07-107/1073 дугаартай Үерийн ус зайлуулах байгууламж хийх тухай Улсын ахлах байцааагчийн дүгнэлтийг Наадамчдын гудамжны замын урд байрлалтай Бөх бат ХХК болон Талст ширээт ХХК-д хүргүүлжээ.

Гэвч тус аж ахуйн нэгжүүд нь автозамын ус гаргалгааны хоолойг хааж барилга барьж, гадаргуугийн болон үерийн ус зайлуулах байгууламж хийгээгүй аж.

Иймд аж ахуйн нэгж, байгууллагууд яаралтай үерийн ус зайлуулах байгууламж хийж гүйцэтгэж, иргэд тээврийн хэрэгслийн жолооч та бүхэн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж замын хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас зөвлөлөө.

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Pet Supply Stores: the time to study or visit the content material or web-sites we have linked to beneath the
  • Online Puppy Shop: just beneath, are many totally not connected sites to ours, however, they may be certainly worth...
  • Pet Shop Online: check beneath, are some totally unrelated internet websites to ours, having said that, they may be...
  • Pet Shop Online: that would be the end of this report. Right here you will find some web pages that we consider youll...
  • Pet Supplies Wholesale: very handful of websites that transpire to become detailed beneath, from our point of view...