|

Монголын эрх баригчид ард түмэндээ цэвэр агаараар амьсгалж, хөх тэнгэрийн доор амьдрах боломж олгож чадах уу

agaariin bohirdol-3

Агаарын бохирдлын эх үүсвэрүүдийн тухай асуудал хөндөгдөхөд хүмүүсийн толгойд хамгийн түрүүнд цахилгаан станцууд  болон томоохон үйлдвэрүүд орж ирдэг. Аж үйлдвэржилт нь асар их хэмжээний агаарын бохирдол үүсгэдэг нь үнэн. Гэхдээ агаарт ялгарч буй нийт хүлэмжийн хийн ялгарлын дийлэнх хувийг айл өрхүүд болон хувь хүмүүс бий болгодог. Эдгээрээс гадна агаарын бохирдол өндөртэй дэлхийн хотуудад автомашинаас ялгарах хорт утаа нь бас нэгэн том асуудал юм.

АНУ-ын Уушгины эмгэг судлалын нийгэмлэгийн тайланд дурдсанаар тус улсын хойд хэсэг нь агаарын чанараар хамгийн муу үзүүлэлттэй байгаа аж. Тус нийгэмлэгийн зүгээс энэ онд хийгдсэн агаарын чанарын судалгаанд Аляск мужийг хамгийн их агаарын бохирдолтой гэж онцолсон байна. Судалгаагаар тус мужийн агаарын чанарт хамгийн ихээр сөргөөр нөлөөлж буй тоосонцруудын дийлэнх хувь нь айл өрхүүдийн модоор галладаг зуухнаас үүдэлтэй гэжээ.

Аляска муж нь хүн амын нягтаршил багатай ч агаарын бохирдол ихтэй гэх дэлхий дээрх цөөн хэдэн онцгой жишээнүүдийн нэг юм. Таны амьдарч буй хотын яг одоогийн агаарын чанарын индекс, нөхцөл байдлыг харуулдаг “Air Visual” платформын статистик баримтаас харахад агаарын бохирдлоороо дэлхийд тэргүүлдэг 30 хотын 22 нь Энэтхэг улсад байдаг. Энэтхэг бол 1,3 тэрбум буюу асар олон хүн амтай улс. Өөрөөр хэлбэл дэлхийн нийт хүн амын зургаан хүн тутмын нэг нь тэнд амьдарч буй нь агаарын чанарт сөргөөр нөлөөлөх үндэс болж байна гэсэн үг юм.

Гэхдээ АНУ-ын Аляска муж болон Энэтхэг улсын агаар бохирдолд хамгийн ихээр сөргөөр нөлөөлж буй хүчин зүйл нь айл өрхүүдийн зуухнаас гарах бичил тоосонцор гэдгээрээ ижил аж. Мөн айл өрхүүд халаалт, хоол хийх зэрэгт зориулан зуухаа мод, нүүрсээр галладаг нь агаарын бохирдол тогтмол өндөр байх үндсэн шалтгаан болдог. “Business World” сэтгүүлд мэдээлснээр Энэтхэгт жилд дунджаар нэг сая гаруй хүн зөвхөн агаарын бохирдлоос болж нас бардаг байна.

Үүнээс муу мэдээ нь, Энэтхэг бол тэр чигтээ агаарын бохирдол болон түүнээс үүдэх сөрөг нөлөөнд нэрвэгдээд буй Азийн бусад улсуудын л нэг юм. Дэлхийн уур амьсгал, цэвэр агаарын төлөөх эвслийн судалгааны тайланд Ази, Номхон далайн бүсийн нийт хүн амын 92 хувь нь агаарын бохирдол ихтэй, хүний эрүүл мэндэд ноцтой сөрөг нөлөө үзүүлэхүйц орчинд амьдарч байна гэжээ. Энэ нь 4 тэрбум буюу дэлхийн нийт хүн амын талаас илүү хувь нь агаарын чанар муутай, эрүүл мэндэд нэн хортой нөхцөлд амьдарч байна гэсэн үг юм.

БНХАУ, тэр дундаа томоохон хотууд нь эртнээс л агаарын бохирдол өндөртэй гэдгээрээ анхаарлын төвд байсаар ирсэн. Тус улсын эрх баригчид агаарын чанарыг дээшлүүлэх чиглэлээр олон зоримог, эрс шийдэмгий алхмуудыг хийжээ. Гэвч “Grist” төрийн бус байгууллагын судалгаанд Хятадууд эрчимтэйгээр агаарын чанарыг дээшлүүлэхээр зорьж буй нь хэд хэдэн сөрөг нөлөө дагуулж буйг онцолжээ. Хэдий Бээжин болон бусад том хотуудын агаарын чанар хэсэгчилсэн байдлаар 25 хувь хүртэл буурсан ч нүүрс түлдэг цахилгаан станцуудыг жижиг хотууд, хөдөө орон нутгууд руу ихээр нүүлгэсэн нь нийт улс даяарх хүлэмжийн хийн ялгарлыг эрс нэмэгдүүлжээ. Өөрөөр хэлбэл том хотуудад агаарын чанар дээшилсэн ч Хятад улсын хувьд нийт агаарын бохирдлын хэмжээ өсжээ.

Энэтхэг болон Хятадаас гадна Ази тивд агаарын чанарын асуудлаар сэтгэл зовоож буй өөр нэг улс нь Монгол юм. Тус улсад агаарын бохирдлын асуудал гамшгийн хэмжээнд хүрч, хурцаар тавигдаж байгаа бөгөөд эдгээр хүн ам ихтэй орнуудтай ижил төвшинд хүрэхээсээ өмнө тэдний туршлагаас суралцаж чадна гэж найдаж байна.

“Trading Economics”-ын мэдээлснээр Монгол Улсын хүн амын нягтрал 2016 оны байдлаар нэг километр хавтгай дөрвөлжин газар 1,97487 хүнд ногдож байжээ. Монгол Улсын газар нутаг бүхэлдээ нүүдэлчид амьдарсаар ирсэн өргөн уудам тал юм. Сүүлийн гуч орчим жилийн хугацаанд Монголчуудын амьдралын хэв маяг, эдийн засгийн бодит хэрэгцээ зэрэг нь өөрчлөгдсөнтэй холбоотойгоор нийт хүн амын 46 хувь нь нийслэл Улаанбаатар хотод төвлөрөн амьдрах болжээ.

Тус улсад хот, хөдөөгийн амьдралын орчин, нөхцөл эрс ялгаатай байгаа нь төвлөрөл үүсэх том шалтгаан болсон аж. Өөрөөр хэлбэл орчин үеийн хэв маягаар хотод амьдарч буй нийт иргэдийн 95,81 хувь нь цахилгаан эрчим хүчээр бүрэн хангагджээ. Харин хөдөө болон алслагдсан хэсгүүдэд энэ тоо 44,17 хувьтай байдаг аж.

Монгол Улс нь газар нутаг томтой, хүн ам цөөнтэй ч агаарын бохирдол ихтэй гэдгээрээ Аляска мужтай ижил онцгой жишээ юм. Гэвч нийслэл Улаанбаатар бол хүн ам ихээр төвлөрсөн, хотжилтын асуудлаас болж агаарын чанар муудсан гэдэг утгаараа Энэтхэг болон Хятадтай ижил.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2016 онд хийгдсэн судалгаагаар нийт 3 сая гаруй хүн амтай Монгол Улсад жилд 1800 орчим хүн айл өрхүүдийн зуухнаас ялгарах хорт утаа, нарийн тоосонцор, 1500 орчим хүн цахилгаан станцуудын утаа болон тээврийн хэрэгслээс ялгарах хорт бодисуудаас болж нас бардаг гэсэн тооцоо гарчээ.

Нийслэл Улаанбаатар хотын нийт агаарын бохирдлын 80 хувь нь гэр хорооллоос үүдэлтэй. Мөн тус хот нь уулсаар хүрээлэгдсэн нам доор газар байрладаг учир утаа хуримтлагдах шалтгаан болдог байна. АНУ-ын Аляска муж болон Энэтхэг улстай адилаар Монгол Улсад агаарын бохирдлоос болж өвчилж буй хүмүүсийн дийлэнх нь түүхий нүүрсний хэрэглээнээс шууд хамааралтай. Монгол шиг хүйтэн өвөл болдог оронд түүхий нүүрс нь айл өрхийг хамгийн хямд зардлаар, удаан хугацаанд, сайн халаах цорын ганц шийдэл аж. Учир нь тус улсад дулаан хангамжийн дэд бүтэц тийм ч өндөр хөгжөөгүй. Хүмүүс эрүүл мэнддээ хайргүй дээ бус хасах 30 хэмд хөлдөж үхэхгүйн тулд л түүхий нүүрс түлдэг аж.

Тиймээс Монголын эрх баригчид үүнд зориулсан шийдлийг гаргаж иржээ. Монгол Улсын Засгийн газрын зүгээс нийслэл Улаанбаатар хотын айл өрхүүд болон бизнес эрхлэгчдэд түүхий нүүрс хэрэглэхийг хориглох шийдвэр гаргасан. Харин Засгийн газрын зүгээс нүүрсийг бодвол арай үнэтэй ч илүү шаталттай шахмал түлшийг иргэдэд санал болгож байгаа аж. Мөн уг шахмал түлш нь үр ашигтайгаас гадна нүүрсийг бодвол маш бага хорт утаа ялгаруулдаг цэвэр бүтээгдэхүүн юм.

Энэ жилийн хувьд Монголын Засгийн газрын зүгээс 600.000 тонн шахмал түлшийг Улаанбаатар хот дахь хэд хэдэн цэгүүдээр тараан зарахаар төлөвлөж байна. Гэвч иргэдийн санхүүгийн асуудлаас болж илүү өндөр үнэтэй шахмал түлшийг худалдан авах эсэх нь эргэлзээ төрүүлж буй. Мэдээж шахмал түлшийг цаашдаа удаан хугацаанд хэрэглэснээр агаарын чанар сайжирч, иргэдэд эрүүл мэндийн асуудлаас болж илүү зардал гаргах нь багасна гэдгийг ойлгуулах тийм ч амаргүй.

Монгол Улсын эрх баригчдын зүгээс агаарын бохирдлын эсрэг авч хэрэгжүүлж буй өөр нэгэн шийдэл нь цахилгаан хангамж багатай Улаанбаатар хотын гэр хорооллын дэд бүтцийг сайжруулах, өргөтгөх явдал юм.

Тэнгэризм үзэл буюу хүн, байгаль хоорондын зохицлыг дэмждэг Монголчуудын эртний уламжлалт шашинд Монгол Улсыг мөнх хөх тэнгэрийн орон гэдэг. Тэнгэри буюу уг шашны гол үзэл санаа, бурхныг хөх тэнгэрээр төлөөлүүлдэг. Монголын ард түмэн цэвэр агаараар амьсгалж чадах уу гэдгээс гадна мөнх хөх тэнгэрийн доор амьдарч чадах уу гэдэг нь Монгол Улсын эрх баригчид болон Улаанбаатар хотын захирагчдын гарт байна.

О.Мөнхбат

Эх сурвалж: Earth.com

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • golden goose sneakers: Thank you a lot for giving everyone such a superb chance to read articles and blog posts from...
  • ferragamo belt: My husband and i ended up being now relieved that Jordan managed to round up his studies by way of...
  • off white hoodie: My spouse and i felt now satisfied that Edward could complete his preliminary research through the...
  • birkin bag: I happen to be writing to let you be aware of of the helpful encounter my friend’s child undergone...
  • air max 270: I’m just commenting to let you understand what a beneficial experience my cousin’s daughter...