|

Хэнтийнхнийг ичээсэн “Бандааш” , “Шээс” хоёр

1-gandaash-1

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгаас болж хэнтийнхэн хамгийн сонголт муутай сонгогчид хэмээн аймгаараа цоллуулах болсон. Харин тэдний итгэлийг тээж УИХ-д ирсэн гишүүн нь гаргасан ёсзүйн алдааныхаа төлөө “Бандааш” хэмээн ард түмнээр цоллуулж, хугацаанаасаа өмнө суудлаасаа буусан.

Тэгвэл энэ жилийн наадамд түрүүлсэн шинэхэн аварга допингийн хэрэгт холбогдсоныхоо дараа “Шээсийг минь сольчихлоо. Барилдаад намайг дийлэхгүй болохоороо зохион байгуулалттайгаар ийм ажиллагаа зохион байгуулж байна” хэмээн мэдэгдсэн ч БНСУ-ын лабораторит хийлгэсэн түүний шээсний шинжилгээнээс допингийн төрлийн дөрвөн ч бодис илэрсэн болохыг албаныхан зарлачихлаа. Нэгэнт шинжилгээний хариу Э.Оюунболдын эсрэг гарсан учир түүнийг “шээс” хэмээн хочилж, ард түмнийг хууран мэхэлсэн хэмээн элдэвлэх хүн цөөнгүй байх нь дамжиггүй. Нутгийн зарим иргэд “Бандааш”, “Шээс” хоёроос ичиж буйгаа ч илэрхийлээд амжив. Нутаг нугынхан нь хүртэл өмнөөс нь ичээд байхад Э.Оюунболд ард түмнээсээ болон боломжоо алдсан бүх бөхчүүдээс уучлалт гуйчихаасай билээ.

Эх сурвалж: mminfo.mn

1 Сэтгэгдэл сэтгэгдэл “Хэнтийнхнийг ичээсэн “Бандааш” , “Шээс” хоёр”

  1. I simply want to mention I am very new to blogging and certainly savored you’re website. More than likely I’m likely to bookmark your website . You amazingly come with remarkable writings. Regards for revealing your website.

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • golden goose sneakers: Thank you a lot for giving everyone such a superb chance to read articles and blog posts from...
  • ferragamo belt: My husband and i ended up being now relieved that Jordan managed to round up his studies by way of...
  • off white hoodie: My spouse and i felt now satisfied that Edward could complete his preliminary research through the...
  • birkin bag: I happen to be writing to let you be aware of of the helpful encounter my friend’s child undergone...
  • air max 270: I’m just commenting to let you understand what a beneficial experience my cousin’s daughter...