|

Цэргийн дүйцүүлэх албан хаагчид гүнзгийрүүлэх шатны сургалтад хамрагдана

d35f6c79b9868f96c5b6deb50db74d6eНийслэлийн Засаг даргын Үүргийг түр орлон гүйцэтгэгч Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Цэргийн дүйцүүлэх албан хаагчдын гүнзгийрүүлэх шатны сургалт зохион байгуулах тухай” А/686 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу цэргийн дүйцүүлэх алба хаагчдын гүйцэтгэх үүргийн мэдлэг, дадлагыг гүнзгийрүүлэх шатны сургалтыг 2015 оны 09 дүгээр сарын 21-нээс 10 дугаар сарын 02-ны өдрүүдэд  дараах хэсгүүдэд хуваарилан зохион байгуулна

Нэгдүгээр хэсэгт  Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргүүд
Хоёрдугаар хэсэгт  Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул дүүргүүд
Гуравдугаар хэсэгт  Налайх, Багануур, Багахангай дүүргүүд.

Сургалтын нэгдүгээр хэсгийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга хурандаа А.Баттулга, хоёрдугаар хэсгийг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга хурандаа Ч.Батхүрэл, гуравдугаар хэсгийг Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга  дэд хурандаа  Ж.Энхбат нар тус тус хариуцан ажиллана. Сургалтад  шаардагдах  зардлыг дүүргийн ЗДТГ-аас гаргах бөгөөд дээрх ажлын гүйцэтгэлд  нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, Хурандаа Ж.Болдбаатар хяналт тавьж ажиллана гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • TylerVup: Игровые кресла Москва, тел.: 8 800 550 28 79 набор корпусной мебели
  • MarthaDruff: В Москве интерес к данному типу материалов становится все более отчетливым. В моду возвращается...
  • Denflerb: kamagra
  • Jasonflerb: buy kamagra
  • ManuelVat: Эвакуатор Краснодар цена, Вы можете вызвать по телефону: 8-918-432-32-32 краснодар эвакуаторы