|

Нийслэлд ахлах сургууль байгуулах тусгай зөвшөөрөл олголоо

gariin useg 1Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Сургууль байгуулах тусгай зөвшөөрөл олгох тухай” А/717 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Санхүү, эдийн засаг, боловсрол сургалтын байгууллагын “Санхүү, эдийн засгийн ахлах сургууль”, “Оном” ХХК-ийн “Оном ахлах сургууль”-ийг  тус тус боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхлэх эрх олголоо.
Сургуулийн үйл ажиллагааг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн явуулах, сургуулийг бүрэн хүчин чадлаар ашиглаж ажиллуулахыг үүсгэн байгуулагч нарт даалгав.
Шинээр байгуулагдсан дээрх сургуульд холбогдох хууль тогтоомжийн дагуу сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгохыг нийслэлийн Боловсролын газарт, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын газарт, үр дүнгийн гэрээ байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг харьяа дүүргийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг  нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд даалгав гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

*

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл