|

Ц.Нямдоржийн уур МАН-ыг бүхэлд нь АЙЛГАВ

nyamdorj-2

Аашаа хөдөлвөл адайр ширүүн хүн гэдгээ Ц.Нямдорж сайд өнгөрсөн долоо хоногт намынхандаа үзүүлэв. Тэрбээр бүлгийнхээ хурал дээр “Г.Занданшатар аа, УИХ-ыг тараавал би та нарын эсрэг ажиллана шүү. Ард түмэн миний үгийг сонсоно” гэж хэлчихээд, хаалгыг нь саваад гараад явчихсан гэх.

Өмнө нь тэр, намын бүлгийн хурал дээр “Парламентад 65-уулаа суучихаад ганц хүний улстөрд орж тоглуулахаасаа ичихгүй байна уу”  гэж удирдлагуудаа загнасан байдаг. Ард нийтийн санал асуулгатай зэрэгцүүлэн, УИХ-ын ээлжит бус сонгууль явуулах мэргэн санааг тэр анхнаасаа тас эсэргүүцсэн байдаг.

“Би тэвчээд л байгаа шүү ” гэж намынхандаа хэлж яваа өвгөн сайдын уур хүрвэл МАН-д эргээд маш халгаатай тусна.

Түүний үг олон нийтийн зүрх рүү ордог. Тэр углуургатай ярьж, учиртайхан ширэв татдаг тул ямар ч улс төрч “хайруулах ”-ыг хүсэхгүй нь мэдээж. Ялангуяа УИХ-ын сонгууль өдөр хоногоор ойртож буй эмзэг цаг үед Ц.Нямдорж сайдын дургүйг хүргэж, олны шийр зугаа болохыг хэн хүсэх билээ.

Тэрбээр С.Зориг агсныг хөнөөсөн гэх хэрэгтнүүдийн өмгөөлөгч болон “шатаж”, , “Эрдэнэт” -ийн 49 хувь дээр схем зуран тайлбарлаж, олон түмний төлөө гэх итгэлийг өөрийн улс төрийн бүхий л замналаараа ард түмэнд төрүүлчихсэн хүн. Түүнийг мууг ч зоригтойгоор хэлж, хамраа хуйхлуулчих хүн улс төрийн хүрээнд үгүй.

Нэрмээс дээр нэрмээс нэмж, төрсөн хүү Н.Анхбаярыг энэ долоо хоногт баахан шоглочихсон тул Ц.Нямдорж сайдын дургүй бүр ч ихээр хүрэв. Танхимын ихэнх сайд нь УИХ-ын ээлжит бус сонгууль явуулахыг дэмжиж байснаа бүгд айчих жишээтэй. Гишүүд хүртэл бараг л тоглоомоор гарын үсэг зурсан гэхчлэн “нохойтов”.

Тэр ийм л хүчтэй байгаа юм. Олон нийтийн уур амьсгал тэр хаахан явааг ч сайн мэдэж байгаа. Тэгэхээр Ц.Нямдоржийн уур МАН-ыг бүхэлд нь айлгахаас яахав. Бүхэл аппаратаараа айцгаав.

Ж.Мядагбадам 

Эх сурвалж: eguur.mn

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • future technology: I simply wanted to develop a small comment so as to say thanks to you for all the superb concepts...
  • shoes: Valuable information. Lucky me I discovered your web site by chance, and I am stunned why this coincidence did...
  • houses for sale: You made some clear points there. I looked on the internet for the issue and found most guys will...
  • air jordan: Needed to draft you a bit of note just to give thanks the moment again for these awesome secrets...
  • Stock Market: Nice read, I just passed this onto a colleague who was doing a little research on that. And he just...